Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газрын ажилтан баригдах үедээ хар тамхи татсан байжээ
2016/02/24
Сүүлийн үед хар тамхины хэрэг нэлээд илэрч байгаа ч явж, явж уг хэрэгт хил, гааль, хууль хяналтын ажилчид өөрсдөө холбогдож байгаа. Тиймдээ ч хилээр орж ирэхдээ уг хэрэг илэрдэггүй юм билээ.
Тэгвэл саяхан Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын ажилтан хар тамхи зөөвөрлөж яваад газар дээрээ баригджээ. Эрүүгийн цагдаагийн хар тамхитай тэмцэх хэлтсийн албан хаагчид БНХАУ-ын Эрээн хотоос өнгөрсөн бямба гаригт ирсэн 28 настай З,А гэх эрэгтэй, эмэгтэй хоёрыг саатуулсан байна. Тэднийг шалгахад биед нь сэтгэцэд нөлөөлөх бодис их хэмжээгээр буюу ойролцоогоор 100 орчим гр ICE буюу мөс хэмээх бодис байжээ. Тэд баривчлагдах үедээ сэтгэцэд нөлөөлөх уг тамхинаас хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна. Мөрдөн байцаалтын явцад иргэн З нь улсын хилээр удаа дараа сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл оруулж ирсэн байж болзошгүй байгаа аж. Харин эрэгтэй нь төрийн албан хаагч бөгөөд Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын ажилтан байжээ. Тэднийг Цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулан Эрүүгийн хуулийн 188.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
Мөн өмнө нь төрийн нэрийн өмнөөс яллах дүгнэлт үйлдэж шүүх хуралдаанд оролцдог прокурорууд хар тамхины хэрэгт холбогдсон нь дуулиан тарьсан байгаа. Хар тамхины хэргээр саатуулагдаад буй прокурор Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир байсан бөгөөд түүнийг Үндэсний их баяр наадмын үеэр саатуулж, УМБГ-ын хар тамхитай тэмцэх хэлтэст шалгаж эхэлсэн байдаг. Зарим эх сурвалжийн мэдээллээр түүний гэрээс хар тамхи олдсон гэдэг юм билээ.
Н.Ганаа
irgen · 2016/02/24
turd ajildag tenguud uls ornoch bodohgui muu baliar zavaan ymiig shuid tsaazalj hayach buzar mui novshiig huhej dald orohgui muu maluud nas tsazal