Өчигдөр Леонардо Ди Каприо анх удаа Оскарын шагналаа авч түүхэнд тохиох өдрүүд боллоо. 22 жил тэмцсэний эцэст Оскарын шагналыг гардаж авсан тэрбээр ёслолын ажиллагааны дараа Холливүүдийн баруун дүүрэгт орших ресторанд наргисан байна. Лео тэнд багагүй ууж, и-тамхи татаж, мөн хөгжилтэй бүжгийн хөдөлгөөн хийж байгааг нь TMZ сайтынхан видео дүрсэнд буулгаж авчээ.

 

Цэнгээний дараа Лео харихаар машинд суухдаа” Оскар”-ын шагналаа мартсан байсныг нэгэн хүн түүнд хүргэж өгсөн байна.