Хүүхдийн толгой тасалсан гурван хүүхдийн ээж "Аллах надад тушаасан" гэжээ
2016/03/03
Өнгөрсөн даваа гарагт буюу хоёрдугаар сарын 29-ний өглөө Москвагийн метроны буудлын ойролцоо хар хувцастай эмэгтэй дөрвөн настай охины толгой барьж явахад нь орон нутгийн цагдаа нар саатуулсан аймшигт хэрэг гарсан билээ. Гэмт этгээдийг Гульчера Бобокулова гэдэг бөгөөд тэрбээр уг метроны буудлаас холгүй амьдардаг Орос айлд гэрийн үйлчлэгч хийдэг байжээ. Уг Узбек эмэгтэй ажилладаг айлынхаа охины толгойг тасалж хөнөөгөөд, гэрийг нь шатаасан бөгөөд тэрбээр уг хэргийг үйлдэхдээ мансуурсан байсныг эх сурвалжууд хэлдэг.
Талийгаачийн гэр бүлийнхний ярьж байгаагаар Гульчера Бобокулова гурван жил үйлчлэгч хийж байгаа бөгөөд өнгөрсөн жил Узбек явж хуримаа хийж ирснээсээ хойш ааш нь хувирсан гэж мэдүүлжээ. Өмнө нь ямар ч шүтлэггүй мөн энгийн хувцас өмсдөг байсан бол сүүлийн үед урт хар хувцас өмсөж, өдөр бүр өрөөндөө залбирдаг болжээ. Талийгаач охины ээж ярихдаа “Гульчера заримдаа нөхөртэйгөө утсаар ярихдаа их маргалддаг. Хэрэг гарахын өмнөх өдөр нөхөртэйгөө маш ширүүн хэрэлдсэнийг би сонссон” хэмээн шүүх хурлын үеэр ярьсан аж.
Шүүх хурал болж байх үед талийгаач охины дурсгалд зориулан олон арван иргэд хэрэг гарсан метроны буудал дээр хүүхдийн тоглоом, цэцэг өргөж эмгэнэл илэрхийлсэн байна.
Эмч нар түүнийг нууц хэлбэрээр илэрдэг шизофрени буюу сэтгэцийн өвчтэй хэмээн оношилсон аж. Харин гэмт этгээд өөрийгөө гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд "Аллах надад тушаасан" хэмээн гэмшсэн шинжгүй сэтгүүлчид рүү гар даллан инээмсэглэжээ. Түүний гэр бүл Узбекд байдаг. Мөн тэрбээр гурван хүүхдийн ээж юм байна. Шүүхийн бичлэгийг эндээс харна уу.
"> эндээс харна уу.
Н.Чимэг
erka · 2016/03/07
estoi balai xuurnuud vumaa
lal mussulimanuud eroosoo xognuud
Зочин · 2016/03/04
hoorhii ohin
Зочин · 2016/03/03
nice
Зочин · 2016/03/03
Ene ih muuhai humuus yumaa. Muu hereg hiiheeree huurhii Allah burhan luugaa buruugaa chihih yum. Busad shashin bol sain uils hiihiig l husdeg biz dee
Зочин · 2016/03/03
СУКА !
Зочин · 2016/03/03
4хөн настай охины амь хэрэг болдог яасан ядарсан Аллах вэ
jjhj · 2016/03/03
ymar buzartai chutgur shulam be uneheer aimshigtai horwoo deer iim ym baidag gejuu
Зочин · 2016/03/03
burhan mini, hoorhii ohin burhnii orond turuh boltugai