Өнөө цагийн нийтийн дуучдыг өнгөлж яваа МУСТА А.Түмэн-Өлзийг дуунд дуртай монголчууд андахгүй. Тэрээр "Баясгалантай дэлхий" "Хайрын тэнгэр диваажин" тоглолтуудаараа түмэн олноо уяраасан билээ. Тэгвэл МУСТА дуучин А.Түмэн-Өлзий удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баяраар "Хатан гоо ээжүүддээ" тоглолтоор бүх сайхан бүсгүйчүүддээ бэлэг барих гэж буйгаа дуулгасан.

Түүний тоглолтонд хүрэлцэн ирсэн ээжүүд, эмэгтэйчүүдийг улаан хивсний ёслолоор хүлээн авах бөгөөд үзэгчиддээ илүү тансаг байдлыг мэдрүүлэх үүднээс хүлээн авалтын ширээнд халуун хоол хүйтэн виногоор дайлах гэнэ. Мөн "Хатан гоо ээжүүддээ" тоглолтонд хүрэлцэн ирсэн хэн бүхэн өөрийн хайртай дотны хүндээ сэтгэлийн үгээ илэрхийлж тайзан дээрээс бэлгээ гардуулах боломжтой юм.

Тоглолт "Улаанбаатар" ресторанд 18:00 цагаас ганцхан удаа болох юм байна. Ийнхүү дуучин бүсгүй маань хайр хүндэтгэлийн илэрхийлэл хамгаас нандин ээжүүд эмэгтэйчүүддээ нэгэн гайхалтай тансаг үдшийг бэлэглэхээр зорьж байгаа гэнэ.

www.Urlag.mn