"Мисс Монголиа” үндэсний гоо бүсгүй шалгаруулах наадам арван жилийн тэртээгээс зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй. Харин одоогоос гурван жилийн өмнөөс МҮОНТВ-тэй хамтран телевизийн цуврал нэвтрүүлэг болгон бэлтгэж эхэлсэн байдаг.

            Тус тэмцээний жил бүрийн ялагчид “Miss International” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болдог.  Тус тэмцээний анхны ялагч Ч.Содтуяа тухайн жилээ “Miss International” тэмцээнд оролцож “Фото мисс” өргөмжлөл хүртэж авъяаслаг бүсгүй юм. Арван жилийн түүхтэй тус тэмцээний анхны ялагч гэдгээр нь бид энэ удаад мисс Ч.Содтуяаг онцолж байна.

            Өдгөө монголын сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл болсон мисс Ч.Содтуяа өөрийн загварын агентлагийг байгуулан амжилттай ажиллаж байгаа юм. 

Б.Хорлоо