Би нөхөртэйгээ суугаад 4 жил болж байна. Анхны хүүхдээ төрсний дараа 3 сар гаран хадмынхаа хашаанд гэрт хүртэл амьдарч үзсэн. Хамтдаа бүхнийг босгох гэж их хичээдэг байлаа.

Удалгүй бид гурав тусдаа гарч байранд орж, найр хурим хийн, гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Манай хүн айлын бага болохоор их дураараа, бүхнийг өөрийнхөөрөө хийдэг. Итгэж явсан нөхөр маань нэг л өдөр өөрчлөгдөж яаж амьдрах аргаа олно доо гэж бодох боллоо. Тэр нэг ч удаа байрны лизингээ төлж байгаагүй, нэг ч удаа цугтаа явж хоол хүнс цуглуулж үзээгүй, би гэдэг хүн олсон бүх мөнгөө амьдралдаа хүргэх гэж их л хичээж явна. Одоо бүүр өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ мартаж байна. Өөртөө ганц ч зүйл илүүчилж нүүрний тос ч хүртэл авч чадахаа байсан. Энэ их хямралын үеэр ажлынхаа хажуугаар давхар ажил хийдэг ч цаг өнгөрөөд байна. Хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд орой өөрөө л авна. Хөөрхий минь зам түгжирсэн үед явсаар байтал бүх хүүхэд явж манаачтайгаа үлдсэн байдаг. Овоо гэр нь ажилтайгаа ойрхон хүн болохоороо аваад л сууж байдаг юм. Одоо бүүр намайг мэддэг болчихсон ах нь хүүхдийн дулаан байлгаж байна аа ажлаа тараад л ирээд авчихаж бай гэдэг болсон. Хөөрхий аав шиг юм хүн болохоор намайг ойлгодог юм тэрнээс залуу хүн бол хүүхдээ эрт ирж авч бай энэ тэр гээл хэл ам хийх байх. Нөхрөөсөө цалин мөнгийн асууж мөнгө төгрөгтэй асуудал ярихаар байхгүй байхгүй гээд л ойртуулахгүй юм. Байгууллага маань хямралд өртөөд илүү цагийн мөнгөө ч өгч чадахаа байсан гэтэл зээлээ төлж хүрэхгүй балраад байна. Учир байдлаа хэлэхээр ажлаасаа гарахгүй юу мөнгөө өгдөг газар байгаа байлгүй дээ гэж өөдөөс уурлаж хашгичаад гараад явна. Хаагуур юу хийж яваа нь ч ойлгохдохгүй. би найзууддаа хэлээд яах уу гэтэл өөр нэг учир байнадаа яалт чүгүй. Хүүхэнтэй яваад байгаа юм биш биздээ гэх юм. Миний төлөө найзууд маань бүүр санаагаа чилээж тагнуулд хүртэл гарах гээд байна. Би яавал дээр вэ. тэдний зөв байх ганган хээнцэр үнэтэй биш хэрнээ өөрийгөө сайхан аваад явчихдаг байсан найз нь нүдэн дээр нь хөгширч өөртөө зарцуулах цаггүй, өөрийн гэсэн мөнгөггүй амьдралын төлөө ганцаараа зүтгэж явааг харах хэцүү байгаа би ч өөрөө сүүлдээ өөрөө өөртөө гутарч үзэн ядах боллоо.