Загварын ертөнцийн чиг хандлага нэг улирлаар түрүүлж явдаг уламжлалтай. Тиймээс л бид дөнгөж хавар болж байхад ирэх намар, өвөл ямар загвар тренд болох тухай ярьж байгаа хэрэг. Тэгэхээр хэн түрүүлж харж, түрүүлж алхахыг хүсч байна вэ? Тэр бүх бүсгүйчүүдэд танилцуулах 12 трэндийг эндээс харна уу.

Гялалзуур чимэг

Гялалзсан материалтай хувцаснууд загварын долоо хоногийн гол онцлох трэнд болсон юм. Даашинз, юбка, цамц, пальто, богино хүрэм гэх зэрэг загварууд том ба жижиг гялалзуур чимэглэлээр бүрхэгдсэн байв.

Геометрийн дүрс

Бид бүгдийн арван жилдээ үздэг байсан геометрийн дүрснүүд загварын тайзыг дүүргэсэн гэхэд болно. Дизайнерууд төрөл бүрийн дүрсийг тод өнгөөр будаж, загварууддаа оруулсан байна.

Аварга том свитерууд

Намар-өвөл 2016 улиралд хэтэрхий урт ханцуйтай төдийгүй аварга том эсгүүртэй свитерууд моодонд орох нь ээ. Дулаахан бас эвтэйхэн энэ тренд хүйтний өдрүүдэд хамгийн тохиромжтой сонголт байх болно.

Ил гарсан мөр

Бараг бүх дизайнерууд нэгэн зэрэг ил гарсан мөртэй загварууд танилцууллаа. Зарим нэг нь сул загвартай свитерийн мөрийг буулгаж, харин зарим нь далий энгэртэй цамц ба даашинз урласан байв.

Савхин материал

Лондон, Миланы загварын долоо хоногт савхин материал нэлээд хүчээ авсан билээ. Иймд бүсгүй та савхин шоорт, хослол, пальто гэх зэрэг загваруудыг анхааралдаа аваарай.

Хунайс

Дээрх загварыг харвал эмээгийн загвар мэт харагдах ч донжийг нь олоод өмсвөл хээнцэр харагдах боломжтой юм.

Хүрэм

Бомбер хүрэм, өргөн өмд, пижам хэв маягийн хувцаснууд, комбинзон, трапеци хэлбэрийн юбка, хоолойтой цамц зэрэг нь бүхий л бүсгүйчүүдийн хувцасны шүүгээнд байдаг, шинэлэг зүйлгүй хувцаснууд билээ. Харин Филлип Лим тэдгээр загваруудад шинэ амь оруулж чадсан юм.

Хөвсгөр зах

1970-аад оныг санагдуулам том захтай хувцасны оронд хөвсгөр бантган зах моодонд орж ирлээ. Мэдээж та шинэлэг, загварлаг хувцаслахыг эрхэмлэж байгаа бол нэг удаа хөвсгөр захаар гангархыг санал болгож байна.

Хамба хил ба илгэн материал

Жил бүрийн намрын улиралд хамба хилэн материал эргээд "мода"-нд ордог. Энэ нь яг л зууны цагт эргэн ирдэг цэцгэн хээтэй адилхан юм. Магадгүй хамба хилэн болон илгэн материалтай хувцаснууд бидэнд илүү дулаахан санагдаж, зузаан харагддаг болохоор хүйтний өдрүүдэд ийм чиг хандлага үүсдэг байх.

Зузаан хүрэм

Энэ жилийн хувьд илүү сүрлэг том харагдахуйц гадуур хувцас моодонд орж байгаа юм. Түүнчлэн хүзүү хэсгээрээ далбагар том, унжсан хэлбэртэй байж болно.