Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи төв, зүүн зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Завхан голын эх, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 4-6 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.