Эдийн засаг хүндэрч, томоохон компаниуд үүд хаалгаа барьж, зарим нэг нь ажилчдаа цалингүй амраах болсон. Тэгвэл Монголын ажилгүйчүүдийн армийг Хаан банк, Мобиком зэрэг томоохон компанийн ажилтнууд хэдэн зуугаараа зузаатгаж эхлэв.

 

 

Монгол Улсын хот суурин, аймаг, сум бүрт салбар нэгжтэйгээрээ гайхуулдаг Хаан банкны хувьд "Экспресс банк” хэмээх үйлчилгээг нэвтрүүлснээр бэлэн мөнгөтэй харьцаж, үйлчлүүлэгчидтэй нүүр тулан уулздаг ажилтнууд болох теллерүүдээ хэдэн зуугаар нь цөөлөх болсноо мэдэгджээ. Саяхан гэхэд л эхний удаад 200 теллерээ халж, асуудал намжсан хойно дараагийн 200 хүний халагдах тушаалыг гаргасан аж. Энэ мэтээр зардал хэмнэх шалтгаанаар ажилчдаа цомхотгох үйл явц цаашид өрнөнө гэнэ шүү.

 

 

 

Мобикомын хувьд өдгөө 1200 гаруй ажиллагсадтай тус компанийн шинэ эзэд болох МСS компани, түүний томилон ажиллуулж буй гадаад гүйцэтгэх захирал нь тодорхой үе шаттайгаар ажилчдынхаа тоог даруй 50 хувиар багасгах бодлогыг хэрэгжүүлээд эхэлчихжээ. Одоогийн байдлаар эхний 200 хүний асуудал яригдаж байгаа бөгөөд зарим нэг хүмүүс гэнэт халагдсаны мөнгө аваад салъя гээд өөрсдөө сайн дураар өргөдлөө өгч эхэлж байгаа гэнэ шүү.

 

Эх сурвалж: "Маш нууц" сонин