Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 520 сая гаруй хүн хепатитын вирүсийн архаг халдвартай байна. Үүнээс 1.4 сая гаруй хүн нь жил бүр вируст хепатитаас үүдэлтэй элэгний хорт хавдар, элэгний хатуурлаар нас барж байна.

Монгол Улс дэлхийд элэгний хатуурал, хорт хавдар үүсгэдэг архаг хепатитын вирусийн халдварын тархалт нэн өндөр улс орны тоонд багтдаг. 2012 онд Монгол Улс 100 000 (зуун мянга) хүн тутам дахь элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүн байранд орж байгаа төдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас даруй 8 дахин их байна. Бид Монгол дахь элэгний өвчлөлийн талаар бид Элэгний төвийн их эмч Д.Бэхболдтой ярилцлаа.

- Элэгний өвчин яг хэзээнээс эрс халдварлаж нэмэгдэж эхэлсэн бэ?

- Элэгний өвчлөлийн талаарх шипризний шар гэж гарч байсандаа тэрнээс авахуулаад B,C вирусний тархалт ихсэж эхэлсэн. Гол анхаарч эхэлсэн нь 2013 онд вирусний тархалтын судалгаа хийгээд үр дүнд нь Монголд энэ элэгний вирусний тархалт үнэхээр өндөр байна гэж гарсан.

Манай улсад ойролцоогоор 400 орчин мянган хүн B,C вирусын халдвартай байгаа. Өдөрт дунджаар долоон хүн элэгний хавдраар нас барж байна. Нийт нас баралтын 30 хувийг дангаараа элэгний халдвар эзэлж байна.

- Элэгний халдвар үүсгэж байгаа гол шалтгаан нь юу байна вэ?

- Гол шалтгааны 50-60 хувь нь B,C вирусийн халдварлалтаас үүсэж байгаа.

- B,C вирусын халдварыг тодруулбал?

- Энэ халдвар нь эхлээд хурц хэлбэрээр өвддөг. Өвдөхдөө 10 хүний хоёрхон хүнд шинж тэмдэг нь илэрдэг. Үлдсэн найман хүнд нь чимээгүй тархалт явагдаж байдаг. Тиймээс заавал оношилж байж ямар эмчилгээ хийх нь шийдэгддэг.

- Элэгний хавдраас болж нас барсан хүний тоо хэр өсөж байгаа бол?

- 2001 онд энэ өвчнөөс болж 1100 орчим хүн элэгний хавдраар нас барж байсан бол 2012 онд 1500-1600 орчим хүн нас барсан. Саяхан гэвэл 2014 онд ойролцоогоор 2100 орчим хүн нас барсан. Эдгээр үзүүлэлтүүдийг харахад элэгний хавдраар өвчилсөн хүмүүсийн нас баралтын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Дээрх үзүүлэлт тоо баримт нь зөвхөн элэгний хавдраар нас барсан хүмүүсийн тоо элэгний хатуурлаар амиа алдсан хүмүүсийн тоо баримт тодорхой бол байдаггүй. Хатуурал нь мөн адил нас барахад хүргэдэг. Ойролцоогоор гэж авч үзвэл 900-1000 орчим хүн нас барсан гэж болно. Энэ тал дээр яаралтай арга хэмжээ авах шаардлагатай учраас мэргэжилтнүүд, ард иргэд, зарим эмнэлэг, байгууллагын төлөөллүүдийг цуглуулж хэлэлцүүлэг зохион байгуулсан юмаа.

- Элэгний вирус, хавдрын эсрэг эм өнгөрсөн онд оруулж ирсэн тэр эмнүүдийн талаар?

- 2013 онд судалгаа хийсний үндсэн дээр энэ Харвони, Софосбувир гэх эмүүдийг оруулж ирэх эх үүсвэрийг нь гаргаад Монголд оруулж ирсэн. 2014 онд эдгээр эмүүдийг оруулж ирэх талаар яригдсаар байгаад 2015 оны зургаан сард Софосбувир эмийг нь оруулж ирсэн. Харин Харвони эмийн өнгөрсөн оны 12-р сард оруулж ирсэн. Софосбувир эмийн хэрэглээд хүндэрсний дараа Харвони эмийг хэрэглэдэг.

- Дээрх эмүүдийг хэрэглэснээр элэгний халдвар мөн вирустэй иргэдийн тоо багассан уу? үр дүн ямар байна?

- Софосбувир эмийг нь оруулж ирснээр зургаан сарын хугацаанд манай элэгний төв дээр нийтдээ зургаан өвчтөн эмчилгээ хийлгээд вирус нь ерөнхийдөө багассан. Гурав нь цаашлаад Харвони эмний эмчилгээнд шилжсэн. Одоогийн байдлаар Харвони эмний эмчилгээг 120-130 орчим хүн эмчлүүлж байгаа. Тэр эмчилгээ нь нэлээн сайн үр дүнтэй байгаа. Яагаад гэвэл олон жил өвчилсөн хүмүүс энэ эмийг хэрэглээд 14-30 хоногийн дотор нормдоо ороод вирус нь 12 ширхэг болоод гурван сарын дараа гэхэд тэр вирус нь тоологдохоо больж байна. Тэгэхээр үр дүн нь сайн байгаа.

- Хэдэн насны хүмүүс элэгний өвчнөөр өвчилж, халдвар авч байна?

- Нас харгалзахгүй ямар ч насны хүн элэгний өвчнөөр өвчилж вирустэй болж болно. Дунд болон залуучуудын хувьд B вирус их халдвар маш өндөр тархалттай байгаа бол ахмад настай хүмүүсийнх хүндэрч C вирус болчихсон байдаг.

- Одоогийн байдлаар энэ элэгний вирус болон хавдрыг эмчилж байгаа ямар эмнэлгүүд байгаа вэ?

- Олон эмнэлэг байгаа. Жишээ нь улсын эмнэлгүүд дундаас Халдварт эмчилгээ хийж байгаа бас Хавдар судлал, III эмнэлэг, Нэгдүгээр эмнэлэг гэх мэт эмнэлгүүд эмчилгээ хийж байгаа. Яг элэгний C вирусын эмчилгээ хийх эрхтэй 120 эмч бэлтгэгдсэн. Тэдгээр эмч нар яг энэ С вирусийн эмчилгээ л хийж байгаа.

- Урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авах вэ?

- Хамгийн түрүүнд вирустэй үгүйгээ мэдэх шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Хийлгэсний дараа вирус байхгүй бол B вирусийн вакциныг яаралтай хийлгэнэ. С вируст вакцин байхгүй учраас хэрвээ С вирустэй гарвал оношилгоог нь лавшруулаад С вирусээ тоолуулаад хэд гарч байна гэдгээсээ хамаараад эмчилгээнд орох шаардлагатай. С вирустай болгон эмчилгээнд орох шаардлагагүй.

Ярилцаж бидэнд мэдээлэл өгсөнд баярлалаа.

О.Номин