"Bloomberg"-ийн судлаачид дэлхийн хамгийн стресстэй орнуудын жагсаалтыг гаргажээ. Ингэхдээ ажилгүйдлийн түвшин, орлогын эрс тэс ялгаа, хүн амын дундаж наслалт зэрэг долоон үзүүлэлтээр "Bloomberg"-ийн судлаачид дэлхийн хамгийн стресстэй орнуудыг жагсаасан байна.

Нийт 74 орныг жагсааснаас Монгол улс дөрөвдүгээр байрт оржээ. Манай улсыг агаарын бохирдол ихтэй, авилга хээл хахууль гаарсан, ажилгүйдлийн түвшин 6.1 хувь, хүн амын дундаж наслалт 68 гэсэн үзүүлэлтээр ийнхүү айрагдсан байна.

Уг жагсаалтын тэргүүнд буюу хамгийн их стресстэй орноор Нигерь бичигдэж, Өмнөд Африк жагсжээ. Тус орнуудын иргэдийн дундаж наслалт 53-58, ажилгүйдлийн түвшин 23.9-25.7 байгаа нь нөлөөлсөн хэмээн "Bloomberg"-ийн судлаачид онцлов.