Хэнээс ч үл айх, хэзээ ч засрахгүй, иргэдийг хохироосоор байдаг "Тайгам Алтай" компани хэний үгэнд орох вэ
2016/03/28
Хөдөлмөрийн аюулгүй байдал барилгын чанар зэрэг дээр удаа дараа зөрчил гарган, чанаргүй барилга барьж, зах зээлд нийлүүлсээр байгаа “Тайгам Алтай” компанийн зөрчил ер арилахгүй байна. Нэхэн сануулахад Нарны гүүрийн баруун талд буюу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Алтай хотхон”-ы барилгыг барьсан байдаг.
Тухайн үед буюу 2013 онд “Алтай хотхон”-ы орон сууцнаас худалдан авсан иргэд “метр квадратыг нь бидэнд буруу тооцоолж, байраа борлуулсан” хэмээн ШӨХТГ-т гомдол мэдүүлж байсан. Мөн тэдэнтэй хууль зөрчиж, гэрээ байгуулсан зөрчил хүртэл илэрсэн байдаг.
Харин хамгийн нийтлэг зөрчил гэвэл квадрат метр дутсан асуудал. Тус компани оршин суугчдад ханын голчоос квадрат метрээ тооцож худалдсан бол харин гэрээн дээрээ ханын дотор талаас тооцох тухай зааж өгсөн байдаг. Мөн крантнаас нь улаан өнгийн зэвтэй ус гоождог, шүүж, тунгаасан ч хоол, унданд хэрэглэх боломжгүй байсан учир уг асуудлаар тухайн үед оршин суугчид хотын СӨХ-д хүртэл гомдол мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл тус компани 47 иргэнд 166 метр квадратыг дутуу нийлүүлж нийтдээ 227 сая төгрөгийн хохирол учруулсан нь баримтаар тогтоогджээ. Мөн “Алтай хотхон”-ы сүүлийн ээлжийн барилгууд нэлээд чанаргүй баригдсан гэдгийг оршин суугчид хэлж байна.
Тиймээс ШӨХТГ-аас иргэдийн худалдан авсан орон сууцны м.кв дутуу талаар хяналт шалгалт явуулахад “Тайгам алтай” ХХК зөрчил гаргасан нь үнэн байсан болохыг тогтоож, ШӨХТГ-аас хэрэглэгчийн хохирол барагдуулах шаардлага хүргүүлсэн боловч албан шаардлагыг биелүүлэхгүй байсан аж. Тиймээс өрсөлдөөний тухай хуулийн 27.1.3 дахь заалтыг үндэслэн 10 сая төгрөгний торгууль ногдуулсан боловч “Тайгам алтай” ХХК ХУД-ийн шүүхэд гомдол мэдүүлж, ШӨХТГ-ын шийдвэрийг ХУД-ийн шүүгч Б.Тунгалагсайханаар хүчингүй болгуулсан байна. Ингээд болоогүй “Тайгам Алтай”-н зүгээс улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан ч тусыг олоогүй байна. Тодруулбал ШӨХТГ-аас тус компанид Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.8 дахь заалтын дагуу 62 дугаар шийтгэвэрийн хуудсаар 59 сая төгрөгөөр торгоод өнгөрчээ.
Харин өнгөрсөн оны дөрөвдүгээр сард МХГ-аас мөн л барилгын компаниудад хяналт шалгалт явуулж удаа дараа осол гаргаж хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон, төсвийн хөрөнгө оруулалтаар барилга, байгууламж барих тендерт шалгарсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зэрэг үндэслэлээр 11 компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаж, хүсэлтийг яаманд хүргүүлж байсан. Уг 11 компанийн нэг нь мөн л “Тайгам Алтай” байлаа.
Гэтэл саяхан гаргасан нийслэлд баригдаж буй зөрчилтэй барилгын тоонд мөн л Тайгам-Алтайн барилга орсон байна.
Тодруулбал “Алтай хотхон”-ы баруун талд баригдаж буй төмөр карказан 10 давхар барилгын ажил зөрчилтэй байсан тул “зогсоох, зөрчлөө арилгах” тушаалыг өнгөрсөн оны гуравдугаар сард тус компанид хүргүүлсэн ч одоог хүртэл хариу өгөөгүй байгаа юм байна. Уг нь зөрчил нь дэндсэн иргэдийг удаа дараа хохироож, шудрага бусаар мөнгө олохын төлөө улайран зүтгэж буй барилгын компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлах эрх Барилга хот байгуулалтын яаманд байдаг байна.
Гэтэл тус яам “Тайгам Алтай”-г өршөөсөөр байгаа юм. Хэнд ч үл захирагдах, хэзээ ч хамаагүй, хүссэн зөрчлөө гаргаж, иргэд, худалдан авагчдыг хохироогоод буй “Тайгам Алтай” хэний үгэнд орох вэ. Орон сууц эрэлттэй байгаа өнөө үед мөнгөний төлөө, иргэдийн эрх ашгийг зөрчиж буй барилгын компаниудыг бид нэг, нэгээр нь цуврaлаар мэдээлэх болно.
“Тайгам Алтай”-н зөрчил ч энд хүрээд дуусаагүй байгаа. Иргэд та бүхэн орон сууц, барилга байгууламж худалдан авахдаа ямар компанийн хэрхэн барьсан бүтээн байгуулалт болохыг сайтар шалгаж байх нь зүйтэй.
үргэлжлэл бий
Н.Ганаа
Udval · 2016/03/29
"Taigam Altai" XXK zuvhun barilga barij ashig olohiig l bodohoos tend amidarch baigaa humuusiin huuhed togloh talbai, mashin zam ntr deer yer anhaardaggui, hothond gadnaas neg shine mashin orood l irvel buun tugjee uusdeg. Dotor ni baidag humuus argaa barsaar baigaad huleen barin baij neg uym orj garch suraad baina. Mashini zogsool baihgui, ter zaind nuguu l chanargui, luivar hiih baishingaa l baridag. 3-4 jil bolohod uuh us ni ulaan zev...
Зочин · 2016/03/28
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ.
davaa · 2016/03/28
Boovon chihtuud iim l ym hiine dee
Зочин · 2016/03/28
Манайх хэмжүүлээд 6м2 ийн зөрүү гарсан. Хэмжүүлсэн баримт болон бусад нотлох баримтуудыг бөөгнүүлээд зөндөө олон айлын баримтуудтай хамт ШӨХТГ-т өгөөд 2, 3 жил боллоо. Таг юмаа. Мөн ахнаас төлөвлөхдөө зохион байгуулалт муутай барьсан учраас түгжрэл үүсээд байдаг. Нэмэлт гарц гүүр мүүр барьна гэсэн мөн л таг чиг. Танай сайтын хамт олон энэ асуудлаа өшөө сайн лавшруулаад манай хотхонд ирээд оршин суугчидттай ярилцаад зураг хөргийг нь аваад дахиад сурвалжлаад өгөөрэй
Алтай хотхоны ... · 2016/03/28
Энд бичигдсэн асуудал ганц Тайгам-Алтайд байдаггүй юм. Бүх барилгын компаниуд ийм бдаг. Манайх Алтай хотхонд байдаг. Гадаа тохижолт, гараж, орцны тохижолт бүгд үнэ хөлсөндөө таарсан газар. Би энэ байрыг маш хямдхан авсан гэж боддог. Энэ хотхонд амьдардаг хүмүүс өөрсдөө жоохон соёлтой байх хэрэгтэй. Арай дэндүү юм их болдог шүү.
Зочин · 2016/03/28
Тѳр хуулийн пизданууд давруулж бга
шүү дээ ТАЙГАМ АЛТАЙН захирал нь шал согтуу жолоо бариж яваад хүнсний 1 р дэлгүүрийн зүүн талын ТҮЦ нд худалдаа хийж байсан 3 н охиныг нац дайраад алсан гэтэл одоо хотод архидаа л шоудаа л явж бн энэ хэний буруу вэ дампуу улс тѳр цагдаа шүүхийн пиздаануудын 100% буруу тѳр засгыг ѳѳрчилѳх хэрэгтэй МОНГОЛ ХҮН БҮР ТѲРѲѲ ЗАСАХЫН ТѲЛѲѲ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ!!!!!!!
Зочин · 2016/03/28
Угаасаа авилга огч явдаг л байхгуй юу
irgen · 2016/03/28
shunaltai novshnuud uhehdee uil laiga uzeej tarchilj uhene biz shunaliin devuud de
Зочин · 2016/03/28
zevtei usiig ni medekhgui yum bna ...zugeer l us gardag sh dee...bairshlaasaa bolood bna uu. mkb -deer ajilladag ni unen shuu. manaikh 45 mkb -n mungu tuluud order deer 39.8 gej bdag. orokhoosoo umnu uursduu khemjij uzeed dutuu bna gej asuudal uusgesen chini ta nar khemjdeg baiguullagaar ni khemjuul dutuu bish khemjuulne gevel buun zardal garna sh dee geed bkhaar ni bolison. kharin khugatsaandaa oruulaagui aldagdlaa Taigam altaigaas avsan shuu.
Зочин · 2016/03/28
taigam altai chine sain lombardiig bas ajiluuldag gej bna leee
Зочин · 2016/03/28
davartsan sda nart arga hemjee abaachee altai hothon estoi muuhai horoolol tiishee orvol garchirne gsen oilgolt baihgui dee mam l gatsna us n golyssuu zevtei goojino dendoi ihh ailh neg dor ontsgui horiolol gantshan gaztaar orj garno bailai horoolol