“Монгол Туургатны мисс”-ээр Буриадын мисс тодорлоо
2016/03/28
“Дэлхийн Монголчууд Глобал сан”-гаас санаачлан энэ сарын 20-27-ны хооронд Улаанбаатар хотноо “Монгол Туургатан мисс-2016” олон улсын тэмцээнийг амжилттай зохион байгуулж, өчигдөр шилдгүүдээ тодрууллаа.
“МонголТуургатан мисс-2016” тэмцээнд Монгол, ӨМӨЗО, Буриад, халимаг, тува улсын 20 гоо бүсгүй өрсөлдсөнюм. Тэд эх орондоо миссийн тэмцээнд оролцон шагналт байр эзэлсэн шилдгүүд байсан учраас тэмцээн өрсөлдөөн дунд болж өндөрлөсөн.
Тэмцээнийг шүүгчдээс гадна финалын тоглолтын үеэр “Олны таашаалд нийцсэн мисс” номинцийн эзнийн “Corporate”-ын “Convention Center”-ийн танхимд чуулсан үзэгчдийн санал асуулгаар тодруулсан. Түүнчлэн оролцогч бүсгүйчүүд “Мисс Гүүдвил” буюу “Энэрэнгүй мисс” номианцийн хүрээнд “Сүүн дусал” сайн үйлсийн аяныг өрнүүлэн “Хүрээ” амаржих газарт 10-аад сая төгрөгийн хандив цуглуулж өгсөн юм. Ингэснээр “Хүрээ” амаржих газар буюу хуучнаар II төрөхийн Эх нялхсын эрчимт эмчилгээний тасаг, нялхсын тасгийг бүрэн тохижуулахаар болжээ.
Оролцогчид энэ удаагийн тэмцээний зохион байгуулалтыг өндрөөр үнэлэн онцолж байлаа.
Тэмцээн “Мисс модель”, “Мисс фото”, “Мисс авъяас”, “Мисс бикини”, “Шилдэг үндэсний хувцастай мисс”, “Мисс гүүдвил” , “Мисс олны таашаал” гэсэн долоон төрлөөр явагдсан бөгөөд дэд мисс, тэргүүн миссүүдээ тодруулсан юм.
“Монгол Туургатан мисс-2016” тэмцээний “Тэргүүн мисс”-ийн титмийг Буриадын мисс 22 настай Арюна Жаргаловна хүртэн, өргөмжлөл 30 сая төгрөгийн эзэн болсон бол “Дэд мисс”-ээр Монгол Улсын төлөөлөн оролцсон мисс Ю.Балжидмаа шалгарч 10 сяа төгрөг, өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагуудын шагналын эзэн болсон юм.
“Монгол туургатны мисс-2016” тэмцээний шилдгүүдийг танилцуулъя:
“Мисс Гүүдвил” Халимаг улсын мисс Г.Сарантуяа
“Мисс авьяас” ӨМӨЗО-ны оролцогчА.Мөнгөнхуар
“Мисс модель” Монгол Улсын оролцогч Н.Мишээлт
“Фото мисс” Тува Улсын оролцогч А.Монгуш
“Мисс бикини” Монгол Улсын оролцогч Н.Ану
“Шилдэг үндэсний хувцастай мисс” Тува улсын оролцогч Чечена Кыргыс
“Олны таашаалд нийцсэн мисс” Монголын мисс Н.Ану тус тус шалгарсан юм.
Гэрэл зургийг Г.Даша
Эх сурвалж: Eagle.mn