Ц.БАЯР

"Залуу судлаач" ТББ-ын судлаач Ё.Энхбаяр “Намыг биш тухайн нэр дэвшигчийг хувь хүнийх нь хувьд дэмжих хандлага өндөр. Иргэд сонгуулийн хуулиа сайн ойлгоогүй" намуудын үнэлэмж буурчээ гэсэн дүгнэлт хийснээ зарласан байна. АН-д засгийн эрх олгохоос татгалзах, гэхдээ хүчтэй сөрөг хүчний хэмжээнд байлгах, МАН-д дахин нэг удаа итгэл үзүүлэх, гэхдээ дангаараа засаг барих хэмжээний суудал өгөхгүй, МАХН-ын хувьд төрд эзлэх байр суурийг баталгаажуулах, магадгүй нэг хоёрын зэрэг суудал нэмж олгож, олонх болсон намтай засаг хамтран барих боломж нөхцөлийг бий болгох, бие даагчид болон ХҮН нам гэх мэт шинэ хүмүүст 10-15 суудал олгох магадлал харагдаж байна. Энэ байдлаас харвал АН+МАХН, МАН+МАХН гэсэн хувилбарыг хэн хийж чадах вэ? гэдэг асуудал намын дарга нарын өмнө бий болжээ. Нэгэнт аль нэг улс төрийн нам нь дангаараа олонхи болж чадахгүй нөхцөлд эвсэл болох нь эрсдэлийг бууруулах, боломжийг нээх гол хөшүүрэг болно. Тиймээс намын дарга нарын уран нүүдлийг харах үлдлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр ямар тохироо хийсэн нь сонирхол татаж эхэллээ.