Ар Монгол асуудалтай байна. Хэсэг 3. АН-аас “Хүний хөгжил” төслийг эхэлнэ үү… Ерөнхийлөгч Элбэгдорж оо байна уу?

Нэн тэргүүнд “Хүний хөгжил” төслийг АН-аас эхлэх явдал хамгийн логиктой боллоо. Яагаад гэвэл АН хөгжөөгүй цагт улс орон ард түмэн хөгжинө гэж уриалах ямар ч утгагүй. АН-аас л улс орныг соён гэгээрүүлэх хөдөлгөөнийг эхэлмээр болжээ. Хэрвээ АН соён гэгээрч чадвал одоо тэгээд улстөр гэсэн сайн сайхан зүйлийг ойлгож түүнийгээ жинхэнэ ном ёсоор хийх зам нээгдэнэ. Үнэндээ мэргэжлийн улстөрч байхгүй байна шүү дээ. Гарын дүйтэй гэдэг шиг улстөрийн дүйтэй эсвэл хоббитой нөхдүүд л дүр эсгээд байна шүү дээ.

Яагаад би энд АН-ын соён гэгээрлийн асуудлыг хөндөж буй вэ гэхээр АН ерөөсөө “шовинист” болжээ. Шовинист гэсэн энэ ойлголт бол өөрсдийгөө хамгийн сүрхий гэж хэсэг хүмүүс нийгмээс тасрахыг хэлдэг. АН өөрсдийгөө сүрхий гэсэн байртай явж ирлээ. Ардчилал гэхээр л АН л мэднэ гэж мэдэмхийрч ирлээ. Гэтэл яг ардчилал өөрөөр хэлбэл демократи гэсэн ойлголтын талаар мэдлэггүй гэхэд төсөөлөлтэй хүн байна уу.

Хамгийн аюултай хүмүүс бол юмыг ойлгоогүй хүмүүс байдаг. Ойлгоогүй хүмүүс зүгээр л чигээрээ тэднийг ухаараа ч, эргэлзээ ч, нэг бодоо ч гэх ямар ч боломжгүй. Ардчилал гэсэн ойлголтыг үнэндээ АН-ынхан ойлгосон уу. Элбэгдоржоо.

Ардчилал гэдэг чинь байгуулчихдаг зүйл биш шүү дээ. Үргэлжийн явагдах процесс. Тиймээс ардчиллыг үргэлж хэмжиж хэдий хир биелэгдэж вэ гэдгийг шалгаж байх чухал. Саяхан Америкийн экс ерөнхийлөгч ““America does not at the moment have a functioning democracy,” гэж хэлжээ. Орчуулбал “Америк оронд одоогоор ардчилал ажиллагаагүй болжээ” гэх утгатай зүйл хэлсэн. Тэгэхээр ардчилал гэдэг байгуулаад л тогтчихдог биш үргэлж л хөдөлмөрлөх үйл явц ажээ. Тийм л учраас соён гэгээрэл хэрэгтэй.

Ар Монгол эндээс юу сурах вэ? Ардчилсан гэж өөрсдийгөө нэрлэдэг АН хэрхэн төрийнхөө төлөө ажиллаж улсаа улс шиг эх орноо эх орон мэт хайрлаж хамгаалах вэ? Америкууд ардчилал гэдгээр юуг хэлээд буйг ерөөсөө АН-ынхан ойлгосон уу? Тэд нөгөө л тэгш эрх, эрх чөлөө, ахан дүүсэг гэж хэлээд байна шүү дээ. Монгол хүмүүс бүгдээрээ мөнгөтэй мөнгөгүй тэгш эрхтэй юу? Монгол хүмүүс адилхан эрх чөлөөтэй юу? Монгол хүмүүс аймаг аймгаараа талцахгүй ахан дүүсэг мөн үү? Америкууд эрх чөлөө гэдгээр юу илэрхийлнэ вэ?

Ар Монгол социализмыг ч гэсэн байгуулаад л болчихно гэж бас л ойлгоогүй шүү дээ. Хэрвээ социализмыг ойлгож түүнийгээ үргэлж л харж хамгаалж үнэлж дүгнэсэн бол социализм дээд цэгтээ хүрэхээр ардчилал болно гэж хүртэл Шумпетрийн “Социализм, демократи, капитализм” нэртэй номонд бичигджээ. Ном гэснээс яг ном уншдаг хэдэн хүн АН-д байдаг вэ. Ерөөсөө АН-д унших номын жагсаалт бий юу? Элбэгдорж оо.

АН-ын мэдлэгтэй байх ёстой намаа тэргүүлэх ёстой улстөрчидийн ерөнхий төрх нүүр царай дүр зураг бол боловсролгүй, ярианы сэдэв доогуур, мэдээжийн, сэтгэлгүй бас бодолгүй байна шүү дээ. Угтаа бол доктор цолтой, Америкт очсон сураг сонсогддог. Гэтэл хоорондоо ямар ч ялгарах ялгаа алга.

Түрүүчийн Хэсэг 2-т би “Төр бүтээн босгох тухай бичсэн”. Энэ удаад “Nation building”орчуулбал “Үндэстэнээ бүтээн босгох” тухай ойлголтыг тайлбарлалаа.

“Nation-building refers to the process of constructing or structuring a national identity using the power of the state.” Энд үндэстэнээ бүтээн босгоход тухайн үндэстэний “таних тэмдэг” чухал гэжээ. Гэтэл бидэнд тэр таних тэмдэг дутагджээ. Англиар “National identity” орчуулбал “үндэстэний таних тэмдэг” ингэж тодорхойлжээ: “National identity is a person’s identity and sense of belonging to one state or to one nation, a feeling one shares with a group of people, regardless of one’s citizenship status.” Үүнийг орчуулбал ерөөсөө тухайн үндэстнийг бүрдүүлж буй хүмүүс болон сум аймгийнхан нэгэн адилхан сэтгэлтэй байхыг хэлжээ. Гэтэл Монголчуудад энэ нэгэн адилхан сэтгэл дутсаар 20 гаруй жил боллоо.

Улс орон даяар соён гэгээрүүлэх хөдөлгөөн өрнүүлэх төрөөс хийх хамгийн яаралтай асуудал болжээ. Соён гэгээрэл гэдэг бол хүн төрөлхтний бүтээсэн мухар сүсгээс салсан том хувьсгал байсан. Түүнээс биш соён гэгээрэл ярихаар Буддизмын гэгээрэл яриад эхлэхгүй шүү. Тодорхой баймаар байна.

Хувийнхаа санааг мэдлэг гэж андуурдаг өөрийнхөө үнэмшсэн зүйлээ үнэн гээд тулгадаг сэхээтэн нэртэй гадаадад сурсан нэртэй хүмүүс нийт ард түмнийг оюуны гэмтэлд оруулсаар 20 гаруй болцгоолоо. Одоо засвар залруулга хийж урагшаа ирээдүйгээ тодорхой болгох цаг ирлээ. Үүнд АН тэргүүлнэ шүү, Элбэгдоржоо.

Элитүүд байхгүй явдал бидэнд урагшаа алхахад маш их саадтай байна. Элитүүд гэдэг бол социологийн хэллэгээр нийгмийг урагшаа ахиулж чадах чадвартай хүмүүсийг хэлдэг.

Соён гэгээрэл гэдэг бол аливааг хийж үйлдэхдээ рационал тайлбартай хийгээ ч хоёрдугаарт аливааг хийхдээ тооцоолж хийгээрэй мөн гуравдугаарт аливааг хийхдээ факт буюу баримтаар баталгаажуулж хийгээрэй л гэсэн гурван чухал ойлголтууд бол соён гэгээрсэн хүний гурван шинж төрх.

АН соён гэгээрлээс гаралтай энэ гурван рационал үйлдлүүдийг мэдээгүй тул өнөөдөр ч цаашид ч яг л антропологи чанартаа автагдан сэтгэлийн хөдөлгөөндөө баригдсаар хэвээр үлдэнэ шүү дээ. Мэдээж энэ чигээрээ яваад байх боломжтой. Гэтэл улс орныхоо өмнө хариуцсан харицлагаа ухамсарлаж рационал болох шаардлагатай байна даа. Антропологит чанараа орхиж хүн чанарт буюу хуманизм руу явах АН-ын хамгийн үнэт зорилго болох хэрэгтэй байна.

Бүгд ерөөсөө бүх зүйл тодорхой биш байна. Ардчилал тодорхой биш. АН бас тодорхой биш. Уул уурхай тодорхой биш. Долларын өсөлт тодорхой биш. Цаашлаад 11-р анги тодорхой биш. Яагаад тодорхой биш гэж. Яагаад гэвэл худлаа, залиуд, сэргэлэнгүүд, нууцлалууд, дарагдуулдагууд, уучилдагууд, өршөөдгүүд бүгд улс орны амьдрал, иргэдийн нийгмийг тодорхой биш болгожээ.

Хүмүүсийн боловсрол тодорхой биш. Ямар ном унших тодорхой биш. Хүмүүсийн биеийн тамир спорт тодорхой биш. Хүмүүс ямар спортын төрлийг илүүд үнэлэх вэ гэдэг тодорхой биш. Үзэл санаа, үзэл бодол, үзэл баримтлал гэсэн хаа ч байдаггүй үгнүүд толгой эргүүлсэн хэвээр. Хүнд мэдлэг л чухал шүү дээ. Нэг бол мэдлэгтэй үгүй бол мэдлэггүй. Мэдлэггүй байж ямар үзэл санаа ярих гээв. Боловсролгүй байж ямар үзэл бодол хэлэх гээв. Ном уншиж ойлгоогүй байж ямар үзэл баримтлал илтгэх гээв.

Нэгэн үед өнөөгийн МАНам хуучнаар МАХН эх орондоо “сэхээтэн” гэдгээр нийгмийг тэргүүлсэн. Өнөөдөр улс орноо тэргүүлэх намгүй болжээ. Энэ орон зайг АН эзлэх сайхан боломж гарлаа. Тэр үеийн хүмүүсийн фото зургуудыг одоо харахад нэг л цэмцгэр, цэвэрхэн, өнгөтэй, зүс сайтай, хоорондоо ялгарах онцлогтой, бүгд л ном уншсан үнэхээр боловсорсон ямар ч сайхан цаг байсан юм бэ дээ. Ёстой л үүлэн чөлөөний нар байж дээ. Өнөөдөр бол сэхээтэн болох эрчүүд хэн хэнээсээ ялгарах онцлоггүй бүгдээрээ л ан хийж бөх барилдаж морио уралдуулсан ямар ч идэвхигүй нийгэм болжээ. Тиймээс энтузиазм дутагдана.

Спорт хийж бие хаагаа хөгжүүлж хэлбэр галбирын гоо сайхантай болох нэн шаардлагатай болжээ. Бөх барилдах спорт биш шүү. Жинхэнэ спорт бол өөрөө өөртөө л хийдэг. Эрүүл чийрэг үзэсгэлэнтэй бие хаатай болохын тулд л спорт хийх болохоос биш хөдөлмөрийн баатар болох гэж спорт хийдэггүй. Энэ бүгдийг тодорхой болгомоор байна. Социализмын үеийн хавар намрын спартакиадууд хаачсан бэ.Тодорхой болгомоор байна. Элбэгдорж оо.

АН хөгжөөгүй бол ард түмнээ хэрхэн хөгжүүлэх билээ. Тиймээс АН-ын гишүүдийн дунд боловсролын шүүлэг шалгалт хийж эхлэх. 8-р болон 10-р ангийн боловсролтой хэдэн гишүүд байна вэ? Их дээд сургуулийн боловсролтой хэдэн гишүүдтэй вэ? Мэдээж Орос оронд авсан дипломууд хүчингүй бизээ. Яагаад гэвэл АН-ын ууган гишүүн Оросын их багш агуу философич дэлхийн том ардчилсан хувьсгалыг санаачлагч Лениний хөшөөг нураачихаа биз дээ. Мэдээж энэ нураалт 90 онд эхэлсэн “ИХ нураалтын” үргэлжлэл гэдэг тодорхой. Ерөөсөө тэр нураадаг бол ууган гишүүний хувийн үйлдэл биш АН-ын үйлдэл болов уу. Тэр хүний шийдэл биш АН-ын шийдэл байлгүй дээ. Ленинийг эсэргүүцэж буй тул бас Орос орныг эсэргүүцэж буй биз ээ. Тэгэхээр Орос оронд авсан бүх дипломуудаа хүчингүй болгож буцаагаад өгчдээ.

АН-ын соён гэрээрлийн хоёрдугаар шат бол нийт гишүүдийнхээ боловсролын намтрыг бүрдүүлсний дараа уншсан номын жагсаалтыг гаргах. Хэн ямар ном ямар хэл дээр уншсан бэ? АН-ын гишүүдийн Англи хэлний боловсрол хэр вэ? Үүгээр АН өөртөө сэхээтэнтэй юу гэдгээ тодорхой болгох. Социализмын үед авсан математикийн доктор гэх мэт цолуудыг өнөөдөр ардчиллын үед хүчингүй болгох зүйтэй болов уу. Яагаад гэвэл социализм муухай бөөн дарангуйлал байсан гэж АН-ын алтан хараацайнууд хэлдэг биз дээ. Дарангуйллын муухай диплом цолнуудаар юугаа хийх вэ. Элбэгдорж оо.

Гуравдугаар шат бол унших ёстой 3 ном гэсэн ном уншиж ярилцаж хүн төрөлхтний одоогийн мэдлэг боловсролтой танилцах соён гэгээрлийн шат. Нэгдүгээр ном бол Шумпетрийн “Социализм, демократи, капитализм” орчуулбал “Эв хамт, ардчилал, хөрөнгөтөн” гарчигтай номыг уншуулаарай. Үүгээр ядаж АН-ын гишүүд социализм болон ардчилал хоёр ямар ялгаатай вэ гэдгийг мэдэж авах.

Хоёрдугаар унших ном бол Францын философч Токвиллийн “Америкийн ардчилалын тухай” гарчигтай ном. Үүгээр ардчиллыг ойлгож Монголд тохирсон ардчиллын онолтой болцгоох. Түүнээс биш ардчиллыг байгуулчихсан одоо тэгээд цаашаа шууд ардчилал байгуулна гэж маанагтахгүй шүү. Шууд ардчилал яриад л өнөөдөр тэгээд тойруу ардчилалтай хэрэг үү.

Гуравдугаар унших ном бол Английн биологч Давкинсийн “Солонгын долоон өнгө” гэсэн гарчигтай номыг уншуулаарай. Энэ номоор мэдлэг, мухар сүсэг болон зөн билгийн ялгаануудыг тайлбарласан. Энэ номыг уншуулж улстөрчидөө хүн төрөлхтний бүтээсэн танин мэдэхүйтэй танилцуулаарай.

Ар Монгол маягийн ардчиллыг яаж босгох вэ? Тэгш эрхийг устгасан хувьчлалаас төрсөн баячуудаа яаж хямгадах вэ? Ахан дүүсэгийг уландаа гишгэсэн эрдэмтэдээ, яруу найрагчидаа, улстөрчидөө, багш нараа хэрхэн ухамсартай боловсролтой хүмүүс болгох вэ? Тэд Монгол хүмүүсийг оюуны гэмтэлд оруулж амидралын төөрөгдөлд оруулаад байна шүү дээ. Ийм Ар Монгол хэрхэн боловсролтой болох вэ? Эрх чөлөөг устгасан их дээд сургуулиуд боловсролгүй байна шүү дээ. Диплом авсан ч гэсэн оюуны хөгжилийн бэрхшээлтэй хүмүүсийн тоо буурахгүй ихэссээр.

АН-ыг хэрхэн үлгэр жишээ нам болгох вэ? Ерөнхийлөгч Элбэгдоржоо, ажлаа хийнэ шүү. АН-аа сахилга баттай дэг журамтай хүчтэй нам яаж болгох вэ? АН-д боловсролын хөдөлгөөн өрнүүлж эхлэх цаг болсон шүү. 8-р анги төгсөөгүй бөх сумочидоо яах вэ? 10-р анги төгсөөгүй улстөрч нэртэй нутгийн индиануудаа яах вэ? Орос оронд сурсан сураагүй ирцгээсэн ном уншиж толгойгоо хөгжүүлэх дургүй удирдах хүмүүсээ яах вэ? Өнөөдөр хүртэл ямар ч улстөрч уншсан номынхоо жагсаалтыг гаргахгүй л байна шүү дээ.

АН-ын дараагийн хийх ажил бол сүүлийн 20 жилд ардчилал нэрийн дор материаллаг хохирол учруулсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг болон оюуны гэмтэл учруулсан хүмүүсийн нэрстэй хамтруулан гаргах. Материаллаг хохирол учруулсан хүмүүсийн тоонд нилээд их улстөрчид орох болов уу. Харин оюуны гэмтэл учруулсан хүмүүсийн тоонд бөө, лам, урлагынхан, бөхчүүд, яруу найрагчид, шинжлэх уааны академийн ерөнхийлөгчид болон их дээд сургуулийн профессорууд орох жишээтэй.

Орчин үе буюу Модернэ биднийг хүлээнэ. Хурдан ажлаа хийцгээе. Ерөнхийлөгч Элбэгдорж оо, байна уу.
 

Төрийн онолч С. Молор-Эрдэнэ доктор инжэнер, доктор философич