Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын тоо энэ жил олон байгаа тул 3.0 буюу түүнээс дээш голчтой оюутнуудыг тухайн хөтөлбөрт хамруулахаар болжээ. Иймд дээрх шаардлагыг хангасан оюутнууд Батлан хамгаалах их сургууль дээр цэргийн үүрэгтний үнэмлэх, иргэний үнэмлэх, оюутны үнэмлэх, сургуулийн тодорхойлолтын хамт очин бүртгүүлэх юм. Энэ жил Улаанбаатар хотоос 750 оюутанг уг хөтөлбөрт хамруулахаар ажээ. Оюутан цэрэг хөтөлбөрийн танхимын хичээл ирэх сарын 2-ны өдрөөс эхлэх юм.

Т.Буянаа