Олимпид 30 гаруй тамирчид оролцож, 10 медаль авахаар зорьж байна
2016/04/02
Хүн төрөлхтний цэнгэлийн манлай Зуны олимпийн наадам болоход хагас жил үлдлээ. Манай улс энэ удаагийн олимпод 30-аас дээш тамирчинтай (өмнөх хоёр олимпод тус бүр 29 байсан) оролцож, тав болон түүнээс дээш медаль хүртэх зорилго тавьсан. Хөнгөний гурван эрх баталгаажна гэж үзвэл 16 тамирчин эрхээ аваад буй. Үүн дээр жүдочид дор хаяж 11-12 эрх авна, чөлөөт, боксынхон бас нэмэгдэнэ гэж тооцвол 30-аас дээш тамирчинтай оролцох зорилгоо биелүүлэхэд асуудал алга. Харин хэдэн медаль авахыг одоо таамаглахад эрт байна.
Гэхдээ Голландын судалгааны “Infostrada” агентлагаас ирэх олимпийн наадамд улс орнууд хэдэн медаль авах талаар албан ёсны бус ээлжит таамаглалаа өнгөрсөн сард дэвшүүлсэн. Олимпийн төрлийн спортын уралдаан тэмцээн, ДАШТ, Дэлхийн цомын тэмцээний хамгийн сүүлийн үеийн тоо баримтад тулгуурлан гаргасан энэхүү чансааг АНУ-ын шигшээ баг тэргүүлсэн байна. Тэгвэл манай улсыг 10 медаль авахаас хоёр нь алтан медаль байна хэмээн таамаглажээ.
Манай улсын тамирчид Бразил хотын төвөөс 132 км зайд орших “Сомар” бэлтгэлийн төвийг сонгон авчээ. Тус бэлтгэлийн бааз нь Лондоны олимпийн баазтай харьцуулахад гурав дахин том гэнэ. Тус улсын хувьд 12 цагийн зөрүүтэй тул Монголын баг 10-12 хоногийн өмнө тэнд очиж цагийн зөрүүгээ гарган бэлтгэлээ хангах гэнэ. Түүнчлэн энэ жилээс манай тамирчид өөрсдийн тогоочтой явах бөгөөд олон цагаар бэлтгэл хийсэн тамирчдад тохирсон амт, чанартай нутгийн хоолыг хийж өгөх юм байна.
Бразилд тархаад буй Зика вирусийн аюул жуулчид болон тамирчдын санааг зовоож буй. Тэгвэл тус улсын хувьд наймдугаар сар нь өвлийн улирал гэж тооцогддог тул шумуул хүйтэн орчинд тэсвэргүй байдаг тул үхдэг гэнэ.
Спортын салбарт хуваарилах мөнгө улсын төсвийн 0.5 хувьд ч хүрдэггүй аж. Гэхдээ энэ жил олимпийн наадамтай тул төсөв нэлээд өсөж, 12.3 тэрбум төгрөг болжээ. Үүний 6.3 тэрбум төгрөгийг шигшээ багийн тамирчдад зарцуулж байгаа юм.
Т.Буянаа
Зочин · 2016/04/03
Amjilt husei. Tosbiin jaakhanch gesen nemeesei. 10 aas iluu olon medali abaasaai gej chin setgeleesee husej bna. Mongol khuu