2016 оны эхний 3 сарын байдлаар Нийслэл хотын хэмжээнд 112 дээрмийн гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 2.3 хувийг эзэлж байна. Нийт гарсан дээрмийн гэмт хэргийг урьд оны мөн үетэй харьцуулбал 32 нэгжээр буюу 22,2%-аар буурсан байна. Илрүүлэлт 56,6% буюу 9.8%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Улаанбаатар хотод 2016 оны 1-р улиралд 4909 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3,4 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн хэргийн 68,1 хувь нь Улаанбаатарт үйлдэгдсэн нийт хэргийн 37,8 хувь нь хулгайлах гэмт хэрэг байна.

Дээрэмдэх гэмт хэрэг эхний 1-р улирлын 22,2 буурч, илрүүлэлт 9,8 хувь өссөн байна. Галт зэвсэг хэрэглэсэн банк ломбард руу довтолсон гэх хэргүүдийг цагдаагийн байгууллага илрүүлжээ.

Сүүлийн үед үйлдэгдэж буюу анхаарал татсан зарим хэргүүдээс дурьдвал:

  1. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “5-н шарын “ВSB”-тэй байранд байрлах “Худалдаа хөгжлийн банк”-ны салбарт 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1 дэх нь: энгэртээ “GAP” гэсэн бичигтэй юүдэнтэй, цайвар саарал цамц, хар маск зүүсэн, шар канттай улаан өмд, ажлын цагаан бээлийтэй, гар буутай, 2 дахь нь: энгэртээ “GAP” гэсэн бичигтэй юүдэнтэй хар саарал цамц, хар маск зүүсэн, шар канттай улаан өмд, ажлын цагаан бээлийтэй, хар үүргэвч үүрсэн 2 амтай тайрсан буутай 170-175см өндөр, туранхай биетэй үл таних 2 залуу 1 удаа хий буудан сейфэнд байсан 423 сая төгрөг дээрэмдсэн хэргийг ,
  2. Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Худалдаа хөгжлийн банк”-ны салбарт 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр юүдэнтэй улаан цамц, хар богино хүрэм, хар өмд, хар алаг пүүзтэй, гартаа урт буу мэт зүйлийг даавуугаар ороож барьсан эрэгтэй хүн орж ирээд мөнгө нэхэж байгаад гарч зугтаасан хэргийг иргэн Б үйлдсэнийг,
  3. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Наранцэн ломбардыг 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр масктай 2 эрэгтэй хүн дайран орж тус ломбардыг ажилуулдаг иргэн Н-г буугаар хий буудаж айлган сүрдүүлж 800.000 төгрөг дээрэмдсэн хэргийг иргэн А, А нар бүлэглэн үйлдсэн,
  4. Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо “97-р сургуулийн хажуугийн “Төрийн банк”-д 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 2-р багт суух иргэн Г бусадтай бүлэглэн тайрсан “Тоз-8” буугаар айлган сүрдүүлж 2.000.000 төгрөг дээрэмдсэн хэрэг,
  5. Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо “75-р сургуулийн баруун талд байрлах ломбардны ажилтан иргэн Ц -г ганцаараа байхад нь үл таних хар эрээн ороолт, улаан кандтай бор малгай, шаргал өмд, шар хүрэмтэй, хар өнгийн үүргэвч үүрсэн 20-25 орчим насны эрэгтэй хүн гар болон хүзүүн тус газар нь 4 удаа хутгалж “I Pнone-4” гар утас 1-ийг дэрэмдэж зугтаасан хэргийг иргэн Цэнгэл үйлдсэн болохыг ,
  6. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 17-р байрны 18 тоотод оршин суух Бүгэд найрамдах Энэтхэг улсын иргэнийг 12 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байхад үл таних 165-170см орчим өндөр, хар хөх өнгийн хүрэмтэй. Нэг нь: хар өнгийн амны хаалттай, Хоёр нь: ороолт болон малгайгаараа нүүрээ хаасан 25-30 орчим насны 3-н эрэгтэй дайрч орж ирээд нүүр лүү нь цохиж, ам болон гарыг нь скочдож 00-н өрөөнд нь оруулаад, шинэ цагийн цутгамал гуулин “Замбаалаа” бурхан 2ш”, “Бурхан багш 1ш”, “Дамдин бурхан 1ш”, “Ногоон Дарь-Эх бурхан 1ш”, “Манзушир бурхан 1ш”, дунд гарын мөнгөн аяга 2ш, “Sony” гар видео камер, “HP” гэрэл зургийн аппарат, хар өнгийн 500GB, 1TB багтаамжтай хард диск 2ш, 300.000-400.000 орчим төгрөг, саарал өнгийн “I Phone 6S” гар утас зэрэг эд зүйлсийг дээрэмдсэн хэргийг иргэн Б бусадтай бүлэглэн үйлдсэн,
  7. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 9-р байранд байрлах “Капитал банк”-нд 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үл таних цагаан захтай богино хар синдфонон хүрэм, хар савхин бээли, улаан өргөн канттай бэлтгэлийн хар өмд, хар гутал, нүд хамар гарсан хар ноосон малгай, нэг мөрөвчтэй хар үүргэвч үүрсэн, 175-180см орчим өндөртэй, 25-30 орчим насны эрэгтэй орж хутга тулган айлган сүрдүүлж 14.000.000 төгрөг дээрэмдэн авч зугтаасан хэрэг үйлдэгдэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байна.