Бөө нэрээр олон сая төгрөгийн залилан хийж байна
2016/04/05
Энэ явдал саяхан Эрдэнэт хотод болжээ. Монгол бөөгийн нэрийг ашиглан олон сая төгрөгийг иргэдээс авч залилан хийсэн хэргээр Орхон аймгийн шүүхээр таслагдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өршөөлд хамрагдан суллагдсан бөө нэр ашиглан залилан хийсэн нэгний тухай энд өгүүлэх болно.
Хэдий тэр төрийн ивээлд орж өршөөгдсөн боловч хохирсон иргэд түүнээс залилуулсан мөнгөө авч чадахгүй байгаа ажээ. Тэр хоёр нутагтан. Өөрөөр хэлбэл Эрдэнэт, Улаанбаатар хотоор эргэлдэж иргэдийг хууран мэхлэж мөнгө төгрөгийг салган олон түмнийг хохироож иржээ.
Иргэн өөрийгөө сайн удган гэж бусдад итгүүлж, нөгөө талдаа бусадтай нийлэн өөрийгөө сайн удган мэт сурталчлан сайн зохион байгуулдаг байжээ. Иргэн О.Н нь тэнгэрийн улаач болоод 10 гаруй жил болж байгаа, ГОК-ын том дарга, албан тушаалтнууд надаар засалаа хийлгэдэг, хүссэн хүнийг ГОК-д ажилд оруулж өгнө, гол нь мөнгө мэднэ гэж бусдыг хууран мэхэлж иргэдээс олон сая төгрөг авсан байгаа юм. Зөвхөн захаас нь дурьдвал иргэн Х-ээс 9 сая төг, Б-ээс сая төг, У-аас 4 сая төг, Ү-ээс сая төг, Г-ээс 8,5 сая төг гээд уртын урт нэрийн жагсаалт үргэлжлэнэ.
Одоо цагт өөрийгөө олон түмэн мэдрээд ирэхээр байршилаа сольж шинэ нэрээр залилангаа үргэлжлүүлэх магадлал өндөр, тиймээс бид гэрийн онгод зарим онцлог зүйлийг зургаар тавьж байна.
Гэмт хэрэг хийж байх үедээ Эрдэнэт хотын Дэнжийн багт оршин сууж, олон хүнийг залилсан байна. Иргэн О.Н нь бөөгийн үзүүлэх ямар нэг баримт бичиггүй. 1978 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн.
Иргэдээ Монголын бөө, Тэнгэрийн “улаач” нараар үйлчлүүлэхдээ Монгол бөөгийн ямар байгууллагад харьяалагддаг, цол, хэргэм, нэрийг мэдэж харьцдаг байхыг зөвлөе. Манай тэнгэрийн “Улаач” нар ч гэсэн Монгол бөөгийн цол хэргэмээ ил тод өргөж олон түмэнд танилцуулж байх нь зүйтэй.
Эх сурвалж: http://mongolianshaman.com
Hun · 2016/04/06
Uvchtei huneer toglsniihoo hariug amsnaaa taanuuus Chaminchuluunaaa
Hun · 2016/04/06
Ter Chaminchuluun geh emgtei uvchtei huneer tucshee geh huuhenteige niilj zalilan hiideg shu tusheen zuuchildiinbn leee bid hohirood tsagdaad medgdeed shuuheer orhiin davaan deer uilan dugraad guigaad baihaarn evlerliin geree hiisen chin bultchsan aimr novshiin huuhnuud
Hun · 2016/04/06
harin tiime bid bas denjiin mynhad baidag chaminchuluun geh emegteid mash ih munguur zaliluulj setgel sanaani mash ih hohirol amssan humuusee seremjleerei tu
Zchn · 2016/04/06
Tuund uzuulj bga humuus uursduu uneheer teneg gehees yahav.Er ni yah gej mungu uzuulj bdg um boloo? Ter hun deer ochood hussen buhen ni biylene gej bodoj baidag hun Uneheer teneg .Yay gehev.Sain duraaraa ugsun mungiig ter teneg ni yu gej uguh ve dee butsaaj xexe
ddd · 2016/04/05
uhsenii chine boo dald orwol taarna umhii ulaach nar
Зочин · 2016/04/05
Шоронд хииж хатаа
Зочин · 2016/04/05
Удган бөөнүүд Ямар ч боловсролгүй хогнууд байдаг юм.
irgen · 2016/04/05
ene buu nariug tsegtselmeer ymaa ail buhend neg buu ahduusee ailgaal uvchin zovlongoor ni daramtlaad ochihgui bol uhen hatna ur tulburt orno geel hel am hiij neg negee daramtlaad ene buu nar hetsuu ymaa tus boldoggui ymaa gehed neg negendee gai bolohgui baival zugeer ym manai egchiun huu buu bolson geel bid nariig irsengui odoi ta nar uhenee uvchin s
Зочин · 2016/04/05
БАС ТЭГЭЭД ЭЛДЭВ БӨӨ УДГАН ГЭСЭН БИЧИГТ БАС ИТГЭ ГЭЖ БАЙГАА ЮМ УУ
ЭНЭ БИЧГИЙГ ЧИНЬ ЗАХЫН ТЭНЭГ ӨГДӨГ ЮМ ШҮҮ ДЭЭ
ХЭДЭН МАЛУУДЫНХАА ХҮЧИНД САЙХАН АМЬДАРЧ БАЙНА
дддд · 2016/04/05
Увс хүмүүст итгэвэл иймэрхүү л юм болдог.
zochin · 2016/04/05
etssiin etsest boog xun bolgon xiij ongod duuddag vum bish tsom xudlaa shashin ch ylgaagui sogtuu lam nar zondoo zavxai ch lam nar bnabnb
ddddd · 2016/04/05
mongoo aldaj bgaa ni teneg