Төрүүлсэн үрээ орхисон эхийг шүүнэ
2016/04/06
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-22-нд шилих шөнө орцонд хүүхдээ хаяж явсан хэрэг гарсан. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст тус дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны орцонд хүүхэд орхисон байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж, орцонд хүүхдээ хаяж явсан эхийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлж, охиныг эмнэлэгт хүргэсэн.
Охины хоёр уушги нь битүү хатгаатай, витамины хэт дутагдалд орсон, нүдэнд нь цагаа унасан, хөлд ороогүй байсан юм. Сайхан сэтгэлтэй эхчүүд, эмч нар шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан боловч Д.Н охин 2016 оны 01-р сарын 13-ны өдөр өвчнөө дийлэлгүй нас барсан. Харин охиноо харанхуй орцонд хаясан эх нь эрхэлсэн тодорхой ажилгүй 22 настай Д гэгч бөгөөд хүүхдээ тэжээж чадахгүй болохоор орхисон гэдгээ тайлбарлаж байсан юм. Түүнийг охин нь нас барахаас өмнө уулзуулсан байдаг.
Охиноо орхиж явсан Д гэгчид охиныг хөдөөлүүлэх мөнгө байгаагүй. Тиймээс охинд тусалж байсан ээжүүд “Эвээлтэй сэтгэл” группийн гишүүд эрвийх дэрвийхээрээ зүтгэж, Буян компанийнхан талийгаач охины буяны ажлыг үнэ төлбөргүй хийж өгсөн байна. “Эвээлтэй сэтгэл” группийн ээжүүд талийгаач охины 21 хоног болон 49 хоногоор группийнхээ хүрээнд мөнгө цуглуулан хүүхэд багачуудыг баярлуулж охины араас буян үйлдсэн.
Хүүхдээ оpхин явсан эхийг, эгчийнх нь хамт энэ сарын 12-ны өдөр шүүнэ. Тэднийг Эрүүгийн хуулийн 117.2-т зааснаар яллах дүгнэлттэйгээр шүүх юм. Хэрвээ шүүх тэднийг буруутай гэж үзвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх юм байна.
Элээний сүүдрээс ч харамлан өсгөх гэж бурханаас хүлээж авсан ээж нь, эргэх хорвоогийн харгис хатуугаас нөмөрлөн хамгаалах учиртай эцэг нь хүүхдийн эрлэг болсон энэ цагт бид л хүчирхийлэлд өртөхөөс сэргийлж чадна. Тэгсэн цагт төр нь ирээдүйгээ хамгаалалтад авах учиртай.
Зарим нэгэнд нь хүсээд ч ирдэггүй хорвоогийн баяр баясгалан, аз жаргалын дээд, хайрын ундарга болсон хүүхдээ орхисон тохиолдол дахиж битгий гараасай. Хүүхэд хайранд өлгийдүүлж, муу муухай бүхнээс хамгаалуулах ёстой болохоос орхигдож, гадуурхагдах ёсгүй.
А.Баярмаа
Xxxxxxx · 2016/04/06
Teneg golog hvvhen shopondo hataach chimu.hvvhdin zaya gomdooson nvgeltei em ymda
Зочин · 2016/04/06
ХӨГЖЛИЙН ГАРЦ ХАЙСАН ГУТЛЫН ЖАГСААЛ ЧИНГИСИЙН ТАЛБАЙД МАРГААШ БУЮУ 4 САРЫН 7 НД БОЛНО ИЛҮҮ ГУТАЛТАЙГАА ИРЖ ОРОЛЦООРОЙ ЖАГСААЛД НЭГДСЭН ГУТАЛ БҮРИЙН ЦААНА ХЭЛЭХ САНАА ТУЛГАРСАН АСУУДАЛ БАЙГАА
Зочин · 2016/04/06
ХӨГЖЛИЙН ГАРЦ ХАЙСАН ГУТЛЫН ЖАГСААЛ ЧИНГИСИЙН ТАЛБАЙД МАРГААШ БУЮУ 4 САРЫН 7 НД БОЛНО ИЛҮҮ ГУТАЛТАЙГАА ИРЖ ОРОЛЦООРОЙ ЖАГСААЛД НЭГДСЭН ГУТАЛ БҮРИЙН ЦААНА ХЭЛЭХ САНАА ТУЛГАРСАН АСУУДАЛ БАЙГАА
Зочин · 2016/04/06
ХӨГЖЛИЙН ГАРЦ ХАЙСАН ГУТЛЫН ЖАГСААЛ ЧИНГИСИЙН ТАЛБАЙД МАРГААШ БУЮУ 4 САРЫН 7 НД БОЛНО ИЛҮҮ ГУТАЛТАЙГАА ИРЖ ОРОЛЦООРОЙ ЖАГСААЛД НЭГДСЭН ГУТАЛ БҮРИЙН ЦААНА ХЭЛЭХ САНАА ТУЛГАРСАН АСУУДАЛ БАЙГАА
Зочин · 2016/04/06
Aav gedeg hun haana yvj bn aa.ter hun yagaad buruugui gej.Ter hunii buruugaas bolj ene buh uil yvdal bolj bn gej bi huvidaa bodoj bn.hunii ohin uriig avaad suuchaad neg biyiin 2 bolgochood hend hereggui bolgood hayh hereg yu bn aa.ter huniig olj yliig n edluulbel zohistoi boloh bh aa.
Ариунаа · 2016/04/06
Хайрлахгүйг нь мэдээд хорвоогоос буцсан байхдаа хөөрхий минь эргэж ирэхдээ элбэрэлт ээжтэй учраарай
Зочин · 2016/04/06
Урьд бас ийм хэрэг гарахад ээж нь буруутай гээд л байсан. Аав нь буруугуй юу. Айлын охиныг авч суугаад нэг биеийг 2болгоод амьдрал эхлуулсэн юм бол эхнэрээ алаг урээ хайрлах тэжээх тэр уурэг хариуцлага эрчуудэд яагаад ийм дутуу дулимаг байна
Зочин · 2016/04/06
ene niigemd chin amidrah bololtsoo nohtsol alga boljee yaduugiin l zovlon baihdaa hoorhii
уншигч · 2016/04/06
Ум маани бад мэ хум.сайн төрлийг олох болтугай
уншигч · 2016/04/06
Энийг шүүгээд яах ч билээ.ямар аргатайдаа ийм хөөрхөн үрээ хаях вэ дэ,хэцүү ч юмаа да
irgen · 2016/04/06
hereg hiihdee ichihgui hiij baigaa ymnuudiig manai huuliihan umnuus ni icheel nuur amiig ni nugaal buruu zuruu haruulaad baidag ym yadag ym zurgiig ni avaad l tanichihni biz de
Зочин · 2016/04/06
Dan gants ehiig n bish ter etsgiig n bas olj shuuh heregtei ter ch bas buruutai
irgen · 2016/04/06
huurhii muu ehiin balgaar ene huurhun amitan horvoog orhij baidag uiruu l uhej baihgui teneg huuhen nasaar ni hori
Зочин · 2016/04/06
chi daanch dee ohin min iim saihan uree huuhedgui aild esvel asramjin gazar ugchihgui tegsen bol udid amid bh bsn daa evii ur min
Зочин · 2016/04/06
Huurhii mine dee gej gomdood yavaad ugsun baih daa. Um ma ni bad mi hum.
Зочин · 2016/04/06
Дахин төрөхдөө элэг бүтэн айлд хайранд умбаж өсөх болтугай. Эвий дээ эвий
Зочин · 2016/04/06
eleg emterch zurh shimshrem ym evii mini yasan ih zowsom boldoo