Шөнийн зорчигч /Өгүүллэг/
2013/02/21
-Ах аа, би хурдан ирнэ ээ, одоохон буцаад ирнэ гэсээр Сэргэлэн тэп тап хийтэл том том алхалж нимгэн төмөр хаалгыг тачигнуулан нүдэж гарлаа. Хичнээн нүдсэн ч хүн гарч ирсэнгүй тул:
-Ахаа, манайхан унтсан юм шиг байна, би одоохон гээд харанхуйд сүүтгэнэн хашаа руу авирахыг дугуй малгай духдуулсан хөлсний тэрэгний жолооч цонхоороо харсаар хоцорлоо.
Хашаа давж сүрхийтэл үсрэн буухын зэрэгцээ айлын нохой боргож гарахад залуу газар тэмтчин чулуу ч юмуу юу ч юм авч нохой руу шидсэнээ пид пад хийтэл харайлгасаар айлын үүдээр гүйж гарав.
Амгалан шөнийн анир эвдсэн энэхүү чимээнээр гэрт байсан хөгшин залуу хүмүүс тав тух алдан сэрж яав ийв гэлцсээр сандралдан гарч ирвэл ойр хавьд нь хэн ч алга.
Үс нь өрвийж дээлээ нөмгөн өмссөн гэрийн эзэн хоолойгоо засан хашаагаа тойрсоор ойр хавийг тандаад эргэж ирвэл эхнэр нь:
-Үгүй, яах аргагүй эрэгтэй хүний бүдүүн дуу гараад үүгээр гүйх шиг болсон доо, хачин юм. Энэ хулгайч нар ч бүр цагаандаа гарчээ, энд тэнд булан тохойд нуугдчихаагүй байгаа даа хэмээн хоорондоо ярилцсаар орцгоолоо.
Ийнхүү айлын гэрэл асч, хаалга онгойхыг хашааны гаднаас харж суусан жолооч саяын хүүг мөнгө аваад гарч ирнэ гэдэгт эргэлзэлгүй итгээд хээв нэг тамхилж хэдэн хормыг өнгөрөөв. Сүүлдээ түүнийг хүлээж ядахдаа хэд хэдэн тамхи угсруулан баагиуллаа. Нэг харахнээ өнөө айл гэрлээ унтраасан агаад ер нь хүн гарч ирэх шинжгүй болоод явчхав. Гайхсан жолооч сая тэвчээр алдан:
-Үгүй, энэ золиг чинь арай энд хонуулах гээгүй байгаа даа гэж өөртэйгөө яриад мөнөөх төмөр хаалгыг нүдлээ. Шөнийн гийчингээс хашаа хороогоо харамласан нохой сүржин гэгч нь хуцаж гарахад гэрээс хэн нэгэн төвөгтэй нь аргагүйгээр:
-Хар шөнөөр одоо хэн ирдэг байна аа? хэмээн мунгинасаар:
-Хэн бэ? гэж чанга дуугаар асуухад:
-Мөнгөө авъя аа гэх нь тэр. Айлын эзэн гайхаж:
-Юун мөнгө! гэсээр том том алхалж ирээд:
-Ямар юм гэнэ ээ? гэхэд тэрээр гэрээсээ мөнгө авчрах нэрийдлээр ийшээ орсон нэг залууг өчнөөн хүлээж буйгаа бухимдалтай нь аргагүй хэллээ. Гэрийн эзэн бүр гайхан байж:
-Даанч тийм байх аа, түрүүн нэг хүн яваад өнгөрөх шиг болсон, манайд лав ороогүй. Үгүй, одоо бүр эзэн нь байсаар байтал хашаанд дураараа явж байдаг болжээ энэ хулгайч нар... гэж хэнд ч юм бэ хэлэхэд жолооч:
-Танайх руу орохыг би хоёр нүдээрээ харсан, та нар арай нуугаад байна уу, үгүй юу? гээд бүр уурсах янзтай болоход нь гэрийн эзэн үнэхээрийн сэтгэл зовнин байж итгэхгүй бол өөрийн биеэр орж шалгахыг санал болгов.
-Айхтар золигнууд байх нь хөөе! Хоёр залуу хаа байсан яармагаас суугаад түрүүн нэг нь замд бууж үлдсэн юм, тэгээд нэг зэгзгэр өндөр нь гэрээсээ мөнгө авч өгнө гээд энэ хүртэл хүргүүлсэн юм байхгүй юу гэж ирээд үнэн сэтгэлээсээ учирлав. Ингээд жолооч дэмий л бухимдаж, хамаг тос, шатахуунаа үрэн таран хийгээд буцахаас өөр аргагүй болох нь тэр.
Харин энэ хооронд жолоочийг мэхэлсэн Сэргэлэн хэд хэдэн айлын хашаа дамнасаар тэндээс нэлээд холдсон байв. Сандарч зугтаж явахдаа харанхуй гудамжаар яаран гүйж, мэдэх мэдэхгүй айлын хашаа давж, нойрсож буй олныг айлган цочоож, өөрөө ч бас тэвдэн барин явахдаа хар яр хийх нохдын нэгэнд өрөөсөн ханцуйгаа салам уруулаад арай ядан гүйсээр хир хол явсныг ч бүү мэд ээ. Нэг мэдэхнээ “Дарь-Эх”-ийн гэр хорооллын эл хуль зам дээр хүрэлцэн ирлээ.
Амьсгаагаа дарж, жаахан амсхийж аваад духаа хойш илтэл нэг юм нойтон оргиход нь гайхан харвал гарын алга нь нил цус болсон байх нь тэр. Үүнийг хараад балмагдсан Сэргэлэн гараа эргүүлж тойруулан харснаа сэрдхийн гайхаж түрүүн нохойнд уруулсны ор мөр болж, цамц нь тохойноосоо шуу хүртлээ хүү татуулсныг мэдлээ. Сая л юу ч мэдээгүй гүйж явсан байж одоо үүнийг харснаасаа хойш бугуй нь гэнэт тэсэхүй бэрх хорсож эхлэхийг мэдрэв. Чингээд энгэрээ тэмтчин гар утсаа гаргаад нэн түрүүнд найз охин болох Сувдаа руу залгалаа. Сувдаа нойрмог дуугаар:
-Байна уу?
-Би байна аа. Унтаж байхад нь сэрээчихэв үү? Би танай энд явж байна. Яарч яваад нохойд уруулчихлаа... хэмээн Сувдаагийн нинжин сэтгэлийн энэрэлд багтахын тулд аль болох өрөвдмөөр дуугаар хэлэхэд бүсгүй сандран:
-Хүүе ээ, тэгээд зүгээр үү? Энэ хар шөнөөр юу хийж яваа юм бэ? Одоо тэгээд яаж байна? гэхэд:
-Найздаа гар боох юм өгөөч, би ингэсгээд очлоо гэв.
Энэ үед харих замдаа хүн тээснийхээ хариуд нэг ч төгрөггүй ирсэн Сувдаагийн аав бухимдан үглэсээр гэртээ ирлээ. Сувдаа:
-Танд шөнийн цагаар халтуур хийх аюултай гээд байхад дандаа л ингэх юм, шууд л гэртээ хүрээд ирэхэд яадаг юм бэ дээ, аав минь... хэмээн аргадангүй хэлээд цай, хоол халааж өглөө. Аав нь:
-Тостой жолоочийн цалин гэж юу байхав дээ охин минь, дөрвөн дугуйттайн хэргийг гаргах гэхээр сүүлдээ бүр элдвийн юм үзэх нь ээ. Тэр зэгзийсэн золигийг дээ. Дараа тааралдвал ч нэг... !!! гэж амандаа бувтнав. Сувдаа:
-Та одоо амар даа. Их орой болчихож гээд аавыгаа өрөөнд нь оруулж, үүдийг нь зөөлөн хаагаад Сэргэлэнг тосохоор сэмхэн гарлаа.
Найз охиныхоо ар гэрийн талаар төдийлэн сайн мэдэхгүй Сэргэлэн ямартай ч гараа боолгоод л гаръя гэж бодохын зэрэгцээ ер нь ч хэзээнээс Сувдаатай дотносох арга чаргаа олохгүй явсан түүнд энэ дажгүй завшаан ч юм шиг санагдаад явчхав. Энэ удаа харих санаатай хөлсний тэрэгний жолооч мэхэлж яваад огт санаандгүйгээр Сувдаагийнд очих болсондоо бас ч далдхан баярлах шиг.
Хот даяараа нойрсож, хааяа нэг энд тэнд ноход боргох шөнө дундын үест Сэргэлэн өрөөсөн гарынхаа янгинахыг тэвчиж ядан явсаар Сувдаагийнд ирлээ. Чингээд өнөөдөр ажил ихтэйн улмаас оройтоод харих замдаа хөлсний тэрэгний жолоочид дээрэмдүүлээд зугтаж, тэвдэж сандарч явахдаа ийнхүү нохойд уруулсан гээд л аль болох өрөвдөлтэй үлгэр зохиож түүндээ ч итгүүлж дөнгөв. Сувдаа гар чийдэн барин сүүтгэнэж, хувцас хунар нь салбадай болсон Сэргэлэнг үүдний өрөөнд сэмээрхэн оруулав. Тэгээд хөвөн, гарын боолт сэлт авахаар өрөө рүүгээ явлаа. Энэ хооронд аав нь юу ч юм бэ хайж, үүдний өрөөний гэрэл асаахдаа Сувдааг хүлээж суусан уранхай хувцастай Сэргэлэнг санамсаргүй олж хараад агдгасхийн цочиж:
-Үгүй, энэ чинь одоо хэн бэ? гээд сайтар ажвал түрүүний мөнгөө төлөлгүй зугтаж одсон зэгзгэр шар хүү сууж байх нь тэр. Сэргэлэн ч өнөөх жолооч ах мөн болохыг дөнгөж таньж амжив уу үгүй юу жолооч гарт тааралдсанаа барин хойноос нь дайрмагц ухасхийн босч саяхан л өвдөн шаналж Сувдаад эрхэлж байснаа ор тас мартаад эргэж ч харахын завдалгүй ум хумгүй зугтаж одлоо.

Э.Үржинханд: “Шувуутай цүнх” өгүүллэгийн түүврээс
Зочин · 2015/04/21
Зочлоод үзээрэй залуусаа http://theinvitepay.com/?ref=3191
Зочин · 2015/02/23
Ene uguullegend logic alga. tumur ha**** balbaad baihad nohoi ni hut***ggui, geriin ezen serdeggui gene. ha**** davmagts nohoi ni borgoj, ha**** balbah duug sonsoogui hernee nohoitoi hereldsen duug sonsoj gene.