Хүүхдээр түрий барьсан МАХН буюу Н.ЭНХБАЯР
2016/04/08
Төрийн төлөө оготно боож үхэв гэгчээр хийх юм аа олж ядсан нөхдийн хийрхэл хэрээс хэтэрчээ. Монгол улсын үндсэн хуулинд 18 нас хүрээгүй иргэнийг сонгуульд оролцуулахгүй байхаар хуульчилсан байдаг. Гэтэл өнөөдөр энэ хууль гууль болох шатандаа оржээ.
Арга ч үгүй биз. Сонгуулийн харанга цохиод эхэлчихсэн өнөө үед хэн сүйхээтэй нь өндөр албан тушаалд сууж тэнгэрээс ард түмнээ харж доромжилж болдог болсныг өнөөгийн эрх баригчид мэдрүүлсээр байгаа нь үнэн. Тиймдээ сонгуульд нэр дэвших боломжийг бий болгохын тулд хүүхэд багачуудыг ашиглах аргыг МАХН-ынхан олсон бололтой.
Тэд "Та МАХН-ын дарга Н.Энхбаяр болон МАХН-ыг УИХ-ын 2016 оны сонгуульд оруулахгүйн тулд гадны гар хөл болсон улс төр, бизнесийн олигарх бүлэглэл, зүсэн бүрийн хуйвалдагчид, Сонгуулийн Ерөнхий хороо, АТГ зэрэг хууль хүчний байгууллагыг хууль бусаар ашиглаж Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон, таны эвлэлдэн нэгдэх, сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдаж байгааг эсэргүүцэж байна уу?” гэсэн өөрийн PR болгосон нуудсыг хүүхдээр нь дамжуулан эцэг эхэд нь хүргүүлэх аяныг эхлүүлсэн ажээ.
![]() |
МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахгүй гэсэн эрх баригчдын шахалт дарамтыг тэрээр ийм башир аргаар үгүй хийх сүүлийн нүүдэл нь болоод байх шиг. Цагтаа УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болж мандаж явсан үе түүнд байсан ч одооны эрх баригчдын сүр хүчинд автаж аавын хаалга татаж өршөөлийн хуулиар суллагдсан юм. Тиймдээ ч одоогоор улсын дээд албан тушаалд суух эрх нь хязгаарлагдмал байсаар байгаа.
Өнгөрсөн оноос эхлэн улстөрд эргэн эрх гэсэн бүхий л оролдлого бүтэлгүйтэж байгаагийн сүүлчийнх нь Шадар сайдын суудалд суулгана хэмээн Ч.Сайханбилэг өөрийн Шийдлийн гэх гоё нэртэй засгийн газрыг авруулах ажиллагаанд оролцуулсан ч хулхидаж орхисон. Ийн хулхидахад нь АТГ ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдгийг ч учир мэдэх хүмүүс хэлдэг юм.
Үр хүүхдүүдээр нь ард иргэд болон улстөрд нөлөөлөх гэсэн МАХН-ын дарга Н.Энхбаярын сүүлийн нүүдэл түүнд УИХ-д орох боломжийг бүрдүүлж чадах болов уу.
Эх сурвалж www.bolod.mn
ЧОЙ
Зочин · 2016/04/08
Buzar elbegee litsenz nereer baruun solgoigui mgliin gazariig zarj yavaag medehfui gj bodoo yu eelj chn irnee .enhbayraas aij bga l da ene
Зочин · 2016/04/08
MAHN aas bolgoomjil ch gh shg ene odoo ene nohduudiin gar hol n bicheed bgmu haashain.chi harin bitii hudal yariad toorogduuleed bai.mongoliin ard tumniig teneg gj bodoo yu.bur durgui hurchlee
Зочин · 2016/04/08
Enhbayr er n yasiim.ter hevleh uildver orgoo buudal ulsiin ner deer bdg l gesiishd.harsaar baital ene nohoriig songuulid oruulahgui geed elbegee nyamka dorlugjav bayr batbold magadgui odoo bagabandi nar shoglood bhd bhd mglchuud yu bodoj bn ve.barag oilgomjtoi shde.ene hun garval ene nohodiin idej uusan n ilreed shorond oroh bh gj aigaad bga.oor yav l gj de.uher mongolchuud
Журам · 2016/04/08
Хийгээгүй хэргээр ял үүрүүлэх гэж эрх мэдэлт ноёдууд башир аргаар ард түмний тархийг угаах гэж оролдоод дийлэхгүй байгаа ч албан тушаал, түшмэлийн эрх мэдлээр хүч түрэн баривчлахаар нэгэнт шийдчихээд байгааг жирийн иргэн би хүртэл ойлгоод байна. Эрх мэдэл хүчтэй гэдгийг харин ч нэг харуулж байна. Аймар юм. Иргэдээр эрхээ хамгаалуулах, иргэд нь албан тушаалтнаас илшш хүчтэй гэдгийг харуулах болсон. Зөв, хаана очиж мөглөж болох ву. Би ч саналаа өгмөөр байна. Арай хэтэрч байгаа юм биш үү
Өвгөн · 2016/04/08
МАХН ард олны толгойг бохироор угааж, одоо сургуулийн хүүхдүүдээр тоглож эхэллээ. Энхбаярыг дагавал аавынд очдогийг Шийлэгдамба, Цогтбаатар гээд олон хүн баталж бна. яасан их шуналтай хүн бэ. Би монгол улсыг өргүй болгосон гэж хүндэтгэдэг байсан. Хүмүүсээ МАХН-аас болгоомжил. Энэ намынхан боловсролгүй Баянсэлэнгэ, уйлж дэд дарга болсон гээд хөгийн гарууд л бна даа