"Амьд барби" Валериа Лукьянов мэс засал хийлгээгүй гэж мэдэгджээ
2016/04/08
28 настай "Амьд барби " гэгддэг Валериа Лукьяновыг мэс заслын аргаар одоогийн төгс биеэ олсон хэмээн дэлхий нийт шуугидаг. Тэгвэл тэрбээр энэ гоо сайхан төрхөө мэс заслын аргаар бус ээжээсээ өвлөсөн гэдгээ баталхыг хүсчээ.
Валериа ээжтэйгаа авахуулсан зургаа э, “бид зүгээр л сайн гентэй хүмүүс. Ямар нэгэн пластик хагалгаанд орж байгаагүй. Энэ бол зүгээр л хов жив” хэмээн бичжээ.
Валериаг "Амьд Барби" хэмээн нэрлэхээс гадна түүнийг “харь гаригийн бүтээл” ч гэдэг. Тэгвэл тэрбээр ээжтэйгээ тун адилхан гэнэ. Ээжийг нь Ирина Пашкеева гэдэг. Тэрбээр охинтойгоо адил том нүд, хүүхэлдэйнх шиг нарийн бэлхүүстэй бас үзэсгэлэнтэй.
Ирина Пашкеева ОХУ-ын армийн ахлах варрант офицер ч хийж явжээ. Харин түүний нэг онцлог нь цагаан хоолтон гэнэ.