Бид түүнийг УДЭТ-ын жүжигчин, туслах найруулагч гэдгээс нь илүүтэй “Татар ажиллагаа” киноны Колягаар  андахгүй. Жүжигчин мэргэжлээр төгссөн хүн бүрийн орохыг хүсдэг УДЭТ гэх их айлд тэрбээр 2002 онд их сургуулиа төгсөөд л орсон азтай бас чадварлаг нэгэн. 

Өдгөө жүжигчин, найруулагчаар ажиллаж байна. Жүжигчин Э.Батхүү “Татар ажиллагаа” киноноос гадна “Би чамд хайртай”, “Ганган төгс”, “Мөрөөдлийн ажил” зэрэг дэлгэцийн уран бүтээлд тоглосон байдаг. Тэрбээр хошин дүрийг үзэгчдийн сэтгэлд хүртэл амилуулдаг учраас найруулагчид ч инээдмийн дүр ихэвчлэн өгдөг гэнэ. Тэрбээр энэ талаар онцлохдоо би найруулагчидын нүдэнд хошин царайтай харагддаг юм байлгүй хэмээн хэлж байсан удаатай.  Харин жүжигчин маань шилийн сайн эрийн дүр бүтээх мөрөөдөлтэй гэнэ.

Тэрбээр жүжигчинээр ажиллахад өөрийн тоглох дүрдээ л анхаардаг бол найруулагчаар ажиллахад бүхий л жүжигчидийн дүр дээр анхаарах шаардлагатай байдаг хэмээн нэгэн ярилцлагадаа дурьджээ.

Б.Хорлоо