Хямралаас үүдсэн ажилгүйчүүдийн тоо өсөв
2016/04/13
Эдийн засгийн хямралын улмаас нэлээдгүй компаниуд үүдээ барьсан. Хувийн хэвшлийн овоо орлоготой компаниудын тоонд орж, нэлээдгүй хүнийг ажлын байраар хангаж байсан хэвлэлийн үйлдвэр үүдээ барих дээрээ тулж, өдгөө гурван хүн л ажиллаж буй.
Хаалгаа барьчихгүй амь зогоож үйл ажиллагаагаа явуулж байгаа хэд байгууллага нь ажилчдынхаа цалин хөлсийг өгч чадахгүй хэдэн сараар нь хуримтлуулах энүүхэнд болоод байна.
Цалингаа цагтаа өгдөг байгууллага хайж ажлаасаа гарах ажилчдын тоо ч өсч буй. Үүнийгээ дагаад бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо мөн л өсөв. Өнгөрсөн онд улсын хэмжээнд ажилгүй иргэд 96.5 мянга байсан. Харин хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэд энэ оны гуравдугаар эцэст 48.8 мянга болжээ. Үүний 25.7 мянга нь эмэгтэйчүүд байна.
Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 35.4 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 2.1 мянган хүн буюу 6.3 хувиар, өмнөх сарынхаас 0.3 мянган хүнээр өсчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 18.7 мянга буюу 52.8 хувь нь эмэгтэйчүүд байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 47 хувийг бүрэн дунд, 27.7 хувийг дипломын дээд болон бакалаврын, 7.2 хувийг техникийн болон мэргэжлийн, 7.2 хувийг тусгай мэргэжлийн дунд, 6.2 хувийг суурь, 2.4 хувийг бага, 1.2 хувийг боловсролгүй, 1.1 хувийг магистр, докторын боловсролтой иргэд эзэлж байна хэмээн ҮСХ-оос гаргажээ.
Сонгуулийн дараа эдийн засаг хүчээ авч улс орны минь эдийн засаг дээрдэх байхаа гэж найдаж сууна.
Зочин · 2016/04/13
AJILGUI IRGEDEE JAGSTSGAA