Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2016/04/15
Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 15. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 9. Сугар гараг. Найралт эх одтой, нэг цагаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өдрийн барилдлага: Түлэх.Шүтэн барилдлага: Төрөхүй. Өдрийн наран 6 цаг 08 минутад мандан, 19 цаг 40 минутад жаргана.
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.