Н.Түвшинбаяр анх удаа Азийн аваргын алтан медаль хүртлээ
2016/04/16
Жүдо бөхийн 2016 оны ААШТ-ий эрэгтэйчүүдийн -100кг-д барилдсан олимпийн хошой медальт, Инчёны Азийн наадмын аварга Н.Түвшинбаяр алтан медалийн төлөө Узекстаны бөхтэй барилдан анх удаагаа Ази тивийн аваргын алтан медалийн эзэн боллоо.
Тэрбээр аваргын төлөө тэмцээнийг зохион байгуулагч орны бөх Соиб Курбоновтой шигшээд учраа таарч танхимд цугласан хөгжөөн дэмжигчдийн уухайн дунд барилдлаа.
Барилдааны үндсэн цаг хоёр, хоёр торгуультай өндөрлөж нэмэлт цагт Н.Түвшинбаяр аварга илүү байж өрсөлдөгчөө торгуулиар яллаа.
Н.Түвшинбаяр аваргын хувьд ААШТ-ээс 2007 онд мөнгө, 2008 онд хүрэл, 2011 онд хүрэл медаль хүртэж байсан юм.
Мөн эмэгтэйчүүдийн 78 кгд барилдсан П.Лхамдэгд, О.Жавзмаа нар хүрэл медаль хүртэж багаараа хоёрдугаар байр эзэллээ.
Хамтын Хүч Амжилт
Мөн О.Ууганбаатар тавдугаар байр, эмэгтэйчүүдийн 70 кг-д барилдсан Наранжаргал мөн тавдугаар байр эзлээд байна. Ингэснээр Монголын баг 4 алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль, таван шагналт V байрын амжилт үзүүлсэн юм. Маргааш багийн барилдаан болно.
Зочин · 2016/04/18
Олимпийн үеэр үнэхээр цоор дог одтой залуу даа энэ олимпоос хоосонгүй гэж бодож бна амжилт хүсье.
Зочин · 2016/04/17
Сайхан байна аа. Энэ амжилтаа баталаарай.
Uzegch · 2016/04/17
Uneheer sain tamirchin
Yyhai · 2016/04/17
Odoo Riogoos hurel avchikhad l tuuhend uldlee hivheegeerei avraga min bidniigee mun ch olon jil bayrlyylj bgaa shuu
Ц.Мягмар · 2016/04/17
Гайхалтай. Жудогийн багийнхандаа баяр хүргэе. Түвшинбаяр аварга олимпийн жилд одтой доо. Энэ жилийн олимпод том амжилт гаргах байхаа.
Зочин · 2016/04/17
mongoliin baharhalt huu mundag blaa
zochin · 2016/04/17
mongol baxarxal