2016.4.17, Ням гараг / Билгийн тооллын: 11
Хаврын адаг луу сар
Найман цагаан мэнгэтэй шарагчин могой өдөр

Аргын тооллын: 2016.4.17, Ням гараг
Наран ургах шингэх: 06.59-20.45
Үс засуулбал: Эрхтэн хурц болно
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, сүм, суврага барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.