Хүн бүр өөрийн гэсэн онцгой шинжтэй байдагчлан зайрмагууд ч бас өөр өөрийн гэсэн содон амт, төрүүлэх мэдрэмжтэй. Цаг агаар дулаарч займагаар “амьсгалах” өдрүүд тун удахгүй ирэх гэж буй энэ үед 12 ордны онцлог шинжийг амтат зайрмагуудтай зүйрлэсэн зурхайг хүргэж байна. Чи цөцгийтэй зайрмаг болов уу? Эсвэл гүзээлзгэнэтэй зайрмаг болов уу?

Чи бол зайрмаг (зурхай)

 

1. Хонь-Чи бол кофетой зайрмаг
Чиний дуусашгүй эрч хүчийг өөр ямар зайрмагтай зүйрлэх билээ? Нозоормоор халуун өдөр ч чи кофетой зайрмаг идсэн юм шиг сэргэг, сэргэлэн, цовоо байж чадна.

2. Үхэр-Чи бол гаатай, шоколадтай зайрмаг
Чи олны дунд бусдаас өвөрмөц бас өөр. Харин дотны хүмүүстээ зөөлөн, мэдрэмтгий ханддаг. Яг л гааны сэнгэнэсэн онцгой амт, аманд ороод уусдаг шоколад хоёр хосолсон мэт.

3. Ихэр-Чи бол гүзээлзгэнэтэй зайрмаг
Чи амьдралын эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн, хүмүүст баяр баясгалан бэлэглэдэг нэгэн тул тод, бас амтлаг гүзээлзгэний зайрмагтай зүйрлэвэл зохино.

4. Мэлхий-Чи бол жигнэмэгтэй зайрмаг
Чи дэргэдэх хүндээ жинхэнэ хань, сэтгэлийн дэм болж чаддаг гайхалтай нэгэн. Чамайг эргэн тойрныхон чинь хайрлахгүй байхын аргагүй. Тиймээс чи яг л жигнэмэгтэй зайрмаг шиг гунигласан нэгний “аврал”, тайвшрал нь болж чаддаг юм шүү.

5. Арслан-Чи бол ванильтай зайрмаг
Ертөнцийн бүхий л зайрмагнууд дундаас сонгодогт тооцогдох, хамгийн тансаг, дээд зэрэглэлийн, зөөлөн хөвсгөр нь энэ. Үргэлж шилдэг нь байхад дурладаг Арслангийн ордныхныг ванильтай зайрмаг илэрхийлнэ.

6. Охин – Самрын тостой зайрмаг
Чи хүн бүхэнд итгэл найдвар төрүүлдэг. Тиймдээ ч яг л самрын тостой зайрмаг шиг чи хүн бүрийн “сайн сонголт”, “сайн найз” нь байж чаддаг юм. Чамтай маргах хүн үгүй.

7. Жинлүүр – Чи бол цөцгийтэй зайрмаг
Чамаас хүн бүхэн сайхан сэтгэл, ухаалаг дөлгөөн байдлыг олж хардаг. Чи хүмүүст хатуурхаж, муухай хандана гэж үгүй. Тиймээс чамайг сүү амтагдсан цөцгийтэй зайрмагаас өөр юутай зүйрлэх билээ?

8. Хилэнц – Чи бол аарцтай зайрмаг
Бага зэрэг исгэлэн, гашуун мөртлөө тэр л чанар нь салахын аргагүй “амттай”. Чамд хүмүүс татагдахгүй байж чаддаггүй шалтгааныг мэдэж авсан уу?

9. Нум- Чи бол самартай зайрмаг
Чи ихэнхдээ эелдэг зөөлөн байдаг ч хааяа зөрүүд, шулуухан, түрэмгий зангаар өөрийгөө чимдэг. Тиймээс гаднаасаа энгийн, аманд ороод бүхлээрээ хайлчихмаар юм шиг харагдавч голдоо шаржигнадаг самартай зайрмагтай зүйрлэвэл зохино.

10. Матар- Чи бол шоколадтай зайрмаг
Чи хүчтэй, зорилготой, өөрийн гэсэн үзэл бодолтой, ялгарах онцлогтой нэгэн. Яг л бүтэн халбага шоколадтай зайрмаг шиг.

11. Хумх-Чи бол шоколадны үйрмэгтэй зайрмаг
Чамд сүүтэй зайрмагны энхрий, зөөлөн амт нь бий. Гэхдээ шоколад шиг хүчтэй, сонирхол төрүүлэм, эрч хүчтэй чанар нь ч байгаа. Хоёуланг нь хослуулсан зайрмаг бол шоколадны үйрмэгтэй зайрмаг. Ийм зайрмаг лангуун дээрээс хамгийн амархан дуусдаг гэдгийг мэдэх үү?

12. Загас- Чи бол иристэй зайрмаг
Дахин давтагдашгүй, тэр бүр байдаггүй онцлог амт загасны ордныхонд байдаг. Чихэрлэг мөртлөө нялуун биш, баялаг орцтой учраас уйдмааргүй. Иристэй зайрмагийг хүсвэл өөрөөр орлуулах боломжгүй. Үүн шиг чамайг хэнээр ч орлуулахын аргагүй байдаг.

 

 

www.Goolingoo.mn