Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
2016/04/19
Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 19. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 13. Ангараг гараг. Харцага одтой, зургаан цагаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Өдрийн барилдлага:Хүчин төгсөх. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 6 цаг 01 минутад мандан, 19 цаг 46 минутад жаргана.
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тариалангийн хур буух улирал 23 цаг 43 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.