МАН,МАХН эвсэх талаар эцсийн шийд гараагүй байгаа
2016/04/19
Өчигдөр МАН болон МАНХ хамтран эвсэж ирэх сонгуульд орохоор болсон талаар мэдээлэл тарсан билээ. Түүнчлэн намуудын эвслийн даргаар МАН-ын дарга М.Энхболд, ТУЗ-ийн даргаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг тус тус томилохоор шийдвэрлэсэн гэсэн мэдээллийг өгсөн.
Гэвч энэ асуудлын хоёр намын аль аль талаас эсэргүүцэж буй гишүүд байгаа аж. Өнөөдөр МАН-ын бага хурал үргэлжилж байгаа ба албан ёсоор дээрх асуудлыг шийдээгүй байгаа аж.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар “МАН, МАХН хоёр эвсэх үү, эс эвсэх нь одоохондоо хараахан шийдэгдээгүй байна. Энэ асуудал дээр Удирдах зөвлөлөөс ажлын хэсэг байгуулагдсан. Хоёр намын зүгээс эвсэж болох эсэх асуудлаар хэлцэл явагдаж байна. Одоогоор ажлын хэсгийн дүн Бага хуралд танилцуулагдаагүй байна. Тиймээс Бага хурал энэ асуудлаар эцсийн шийдвэрээ гаргаагүй байна” гэжээ.
СЭРСМАА · 2016/04/20
МАН-ЫН УДИРДЛАГАД ЭНХБАЯРЫН ХЭМЭЭХ АСМАН НАМТАЙ ЭВСЭЭГҮЙД БАЯР ХҮРГЭЕ. БУРХАН ХАРЖ ҮЗЛЭЭ ШҮҮ. ТҮҮНЭЭС БИШ ЭНХБАЯРЫН ШУНАЛД ЗАЛЬДУУЛАХ ДӨХЛӨӨ. ХЭРВЭЭ ЭВССЭН БОЛ ҮҮНЭЭС ИЛҮҮ ХОХИРОЛ АМСАХ БАЙСАН. ЭНХБАЯР АН-ЫН ХАТАВЧИНД СУУЖ, ХУСАМ ИДЭЖ, МОНГОЛ ТӨРИЙГ СҮЙРҮҮЛСЭН ЯЛАА ЭДЛЭХ ЁСТОЙ.
Түвдэн · 2016/04/20
Эвсбэл МАХН-ын байнгын шантажанд байх болно
Засгийн газраа ч унагахад хүрнэ
Эвсбэл алдана
зочин · 2016/04/19
их орноо бодоод ард түмнээ бодоод эвсээд өгөөч та нар минь
зочин · 2016/04/19
эвсээд өгөөч ээ эх оронд минь хэрэгтэй шүү дээ
Зочин · 2016/04/19
,'''',l'
l