Эвдрэл үүссэн "Цагаан хуаран хотхон" таван хувийн зээлд хамруулна хэмээн орон сууцаа борлуулж байна
2016/04/20
Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрлах “Цагаан Хуаран Консалтинг” ХХК-ийн Цагаан хуаран хотхоны В блокны гадна фасад зогсоол дээр байсан автомашин дээр нурж, унасан талаар бид мэдээллэж байсан билээ. Уг нь энэ хотхон өнгөрсөн 2014 оны намар ашиглалтад орсон бөгөөд хоёр жил ч болоогүй байгаа барилга.
Гэтэл одоогийн байдлаар крантнаас нь тогтмол зэвтэй ус гардаг, хана, тааз нь мөөгөнцөртдөг, цууралт үүсдэг зараг хүндрэлтэй байдаг ажээ. Цагаан хуаран хотхоны 288 айлын 2 блок барилгыг Барилга, хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төслийн хүрээнд БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар харин 144 айлын 1 блок барилгыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьж, ашиглалтад оруулсан байдаг. Ингэхдээ хэсэгчилсэн Б талбайд 40 айлын газар чөлөөлсөн бол 150 нэгж талбарыг хамарсан З хэсэгчилсэн талбайн оршин суугчдын дийлэнхитэй нь гэрээ хийсэн байдаг. Тус компанийн хувьд газраа чөлөөлж өгсөн иргэдээ түрээсийн байр дамжуулахгүйгээр 14 дүгээр хороололд ашиглалтанд оруулсан “Цагаан хуаран” хотхоны эхний ээлжийн 432 айлын орон сууцандаа шууд оруулж захицуулсан байгаа. Тиймдээ ч олон жил гэр хороололд амьдарсан айл өрхүүд, “паартай байшин паалантай жорлонтой” орон сууцанд орохын тулд чанар гэдэг зүйлийг ч ажраагүй учир одоо ирж, ийнхүү зовлонд уначихаад байгаа юм билээ.
“Цагаан хуаран” хотхон нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихээс өмнө БНХАУ, Монгол Улсын Засгийн Газрын гэрээний дагуу урд хөршийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд баригдаж эхэлсэн учир гүйцэтгэгчээр нь “Бээжин констракшн” компани ажиллажээ. Мөн хотхоныг босгосон “Цагаан хуаран консалтинг” компанийн 70 хувь нь Хятадуудын эзэмшилд байдаг аж. Уг компани нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороололыг орон сууцжуулах тендэрт ялсан байдаг. Харин тэд тодорхой тооны орон сууцаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдэд олгосон ч бусдыг нь зах зээлийн үнэ ханшаар зарж борлуулж байгаа юм. Гэр хорооллын иргэдийн сул тал дээр тоглолт хийж, авсан газар дээрээ барилга барьсан тул хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай хотын төвдөө ойрхон, зах худалдааны төвийн хажууд гэдэг шалтгаанаар ийнхүү өндөр үнэд хүргэж борлуулж байгаа юм байна.
Манайхан хотын төвтэй л ойрхон бол гадна тохижилт болон барилгын чанарыг нь анхаардаггүй тул уг компани ч мөн л иргэдийн энэ мэт сул тал дээр тоглолт хийж, орон сууцаа үнэд хүргэж борлуулаад дуусч байгаа юм байна. Хамгийн онцгүй нь одоогийн байдлаар уг компани хариуцлагыг үүрэхгүй гэдэг бөгөөд “сантехникийн гүйцэтгэгч компаниар “Цагаан хуаран дэвшил” гэдэг компани ажилласан. Оршин суугчдийн зүгээс манайд дээрх үүссэн нөхцөл байдлын талаар маш олон санал гомдол ирж байна. Барилга барьж дуусаад ашиглалтад орсон тэр өдрөөс хойш манайд ямар ч хамааралгүй, гүйцэтгэгч байгууллагад хандах ёстой оршин суугчид сайн мэдэхгүй байх шиг байна. Мөн СӨХ-д хандах хэрэгтэй. Манай компани зүгээс “Цагаан хуаран дэвшил”-д хандсан. Захиалагч байгууллагын хувьд иргэдийн зүгээс гомдол ирж байна үүнд ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан. Гэтэл манайх ганц Цагаан хуаран хотхоны сантехникийг хариуцаж ажилдаггүй. Тэр хавийн орон сууц, албан байгууллага болон явж өнгөрөх цэвэр, бохир усны шугам сүлжээний ажил хийсэн гэсэн хариулт өгчээ”. Харин “Цагаан хуаран дэвшил” гэх компани нь “манайд хамаагүй Цагаан Хуаран Консалтинг хариуцах ёстой гэдэг байна. Орон сууцны барилга барьж буй барилгын компаниуд ашиглаж, эхэлснээс хойших 5 жилийн баталгааг хариуцдаг биш билүү. Зөвхөн мөнгөний төлөө ажиллаж, иргэдийн эрх ашгийг уландаа гишгэдэг ийм төрлийн компанийн орон сууцнаас худалдаж авахгүй байхыг ядарсан иргэддээ сануулж байна. Одоо тэд 5 хувийн зээлд хамрагдах боломжтой гэдэг шалтгаанаар үлдсэн барилгаа борлуулж байгаа юм байна. Хотоос алслагдсан захын хорооллын орон сууцанд таван хувийн хүү үйлчилнэ гэдэг ч ямар шалтгаантай болохоор хотын А зэрэглэл дэх уг барилга таван хувийн зээлд хамрагдахаар болж, чадав гэдэг асуудал ч урган гарч багйаа юм.
Үргэлжлэл бий...
Н.Чимэг
Зочин · 2016/11/04
За гаднах будаг нь л хувхарсан байна ш дээМашин дээр унасан гэж дэгсдүүлэхийн. Дажгүй сайхан л байр ш дээ. Карказан барилганы хажууд цутгамал шүү дээ
irgen · 2016/04/20
nurnaa nurnaa daragdaj uhtsgeeh bii de gadnah dotor 2 ni adilhan l bailgui de iim ym hiij hunii nid hiurch baih gej de Nugliin nudiig gurilaar huirna gedeg boloj bna da
Зочин · 2016/04/20
MANI BUSSINESMANUUD IIM L YM HIIDEG HUMUUS DE MUUHAI BGAAZ INGEJ UNAH ESGUI SHUU DEEEEE DONGOJ ASHIGLALTAND ORSON BAIR
Барилгачин · 2016/04/20
За юм хийсэн хүн л алдаа гаргадаг гэдэг бил үү. Фасадны будаг нь л ховхорсон байна. Нураад уначих нь ч гайгүй л байлгүй дээ