Х.Баттулгын ”Х” ажиллагаа буюу Б.Амараагийн дуулиант бичлэг
2016/04/23
Жүжигчин Амараагийн “Би юу хийчих вэ” гэсэн бичлэг нийгмийн сүлжээнд дуулиан тариад байна. Ардчилалыг, АН-ыг тэр дундаа төрийн гурван өндөрлөгийг ил, цагаанаар шүүмжилсэн уг бичлэгийг МАН-ынхан захиалж хийлгэсэн гэх хардлага олон нийтийн дунд байгаа юм. Учир нь жүжигчин Амараа өмнөх сонгуулиудаар АН-ыг рекламдаж, "Танилц намайг Амараа гэдэг", "Олуулаа ялна" шүү гэх мэт нэг төрлийн сурталчилгаанд тоглож байв. Харин энэ удаа АН-ыгаа хуссан нь МАН-ыг хардахад хүргэсэн нь энэ .
Тэгвэл уг бичлэгийг захиалж хийлгэсэн эзэн нь МАН, МАХН-ын аль нь ч биш гэнэ. Тэгэхээр хэн болж таарах вэ гэж та бодож байна уу. Тэгвэл тэр сонирхолтой хүн нь УИХ-ын гишүүн Х.Баттулга гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.
Анх эл бичлэгийг Ийгл телевизийн цахим хуудас болох Eagle.mn сайтаас тараасан тухай жиргээчид онцолж байна. Ийгл телевизээс алдагдсан бичлэгийн эх сурвалж нь "Hero" Б.Баатар дээр бууж байгааг Танхай эмээ онцолжээ. Б.Баатар уг нь Ийгл телевизийн ерөнхий продюсерийн алба хашдаг. Тэгэхээр Х.Баттулга ойрын хүн болох Б.Баатар, бас бус пиарчтай нийлж энэ бичлэгийг тараасан байх магадлал өндөр байна.
Х.Баттулга гишүүн сүүлийн дөрвөн сарын хугацаанд дөрвөн хүнээ баривчлуулсан уураа намдаа гаргаж “Шил дараалсан уг баривчлагаагаа зогсоохгүй бол дөрвөн сайдаа Засгийн газраас татна. Засгийн газартай чинь хариуцлага тооцно. АН-ыг муухай харагдуулаад байгаа бол намаасаа гарч бие дааж нэр дэвшье” гэх хатуухан үгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан бүлгийнхээ хурлын үеэр хэлсэн гэдэг.
Үүнийгээ өөрийн биеэр бататгаж ҮЗХ-ны хуралдаа ч суугаагүй. Харин одоо ийм бичлэг цацаж намын гишүүдийг намнаж эхэллээ гэх мэдээлэл байна. Үүнээс үзвэл тэрбээр намаасаа гарахаар зориг шулуудсан бололтой. Цаашилбал нам дотроо том зодооныг эхлүүлж хэн нь ялахаа үзэхээр зоригложээ. АН-ыг муухай харагдуулах, ирэх сонгуульд ялагдал хүлээлгэх үйлдлийг МАН-аас биш АН дотроос өөрөөс нь л гаргах юм даа.
Өчигдөр цахим сүлжээнд тархсан бичлэгтэй холбогдуулан жүжигчин Амарааг ингэж хошигножээ. “2012 онд "Намайг Амараа гэдэг." 2016 онд "Би юу хийчэхвээ" 2020 онд "Би ер нь юу хийгээд байнаа" 2024 онд "Надаар ер нь юу хийлгээд байнаа" гэсэн байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч сэтгэгдлээ илэрхийлж "Эрх чөлөө иймдээ л сайхан" хэмээн жиргэжээ. Ингэхдээ мөн өмнөх сонгуулиар жүжигчин Амраагийн олон нийтэд хүргэж байсан “Олуулаа ялна шүү” хэмээх сонгуулийн сурталчилгааг хуваалцаж, сануулсан байна
Т.Энхэлээ
www.24tsag.mn
Зочин · 2016/04/25
Urlagiigan setguulchdiig haahan eos zuitei bolgoe
Зочин · 2016/04/25
Setguulchid uls tur hiigeed bna l daa, setguulchdiin ugeer namuud ajlaa hiih yum daa
Зочин · 2016/04/23
hudal ug gants shirhegch alga buh ug useg ni unen bdal shvv dee. 2 nam 2 uulaa butehgvi. ene songuuliar namd bus hund uguurei.
Зочин · 2016/04/23
Hutsaad bgaarai setguukchee amaraagiin helsen ug bas ard tumnii ug l gsn ug shu.mongoliin ard tumen ingej bodotsgooj bn.hudlaa bas humuusiin tarhi ugaah sanaatai harin chi henii daalgavaraar ingej bicheed bn
шаабар · 2016/04/23
Буруутгаад байх юу байгаа юм. Жүжигчин хүн жүжгээ л тоглож цалингаа олдог л биз дээ. Амрааг гайхахаар урагшгүй эрх баригчдаа л баалах хэрэгтэй юм даа. Овоо босггогүй бол шаазгай суудаггүй. Алдаа оноогоо өөрсдөөсөө л хайх нь зөв шүү. Хэн хийлгэсэн нь чухал биш юу хэлээд байгаа нь чухал байх. Гүтгэлэг бол шүүхдэж болно.
Зочин · 2016/04/23
Ene Hun Baituigai ard irged gemshij Bna Shdee