1072 ширхэг хувьцааг худалдаж авч байна гэсэн цуу яриа гарснаар иргэдийг өдөржин шөнөжин уртцагааны гудамж буюу Найман шарга дээр зогсоох шалтгаан болж байна. Иргэд өөрсдийн хувьцааг хэнд ч хамаагүй зарахын тулд хотын өнцөг булан бүрээс ирсэн гэдгээ хэлж байсан юм.

Хятад иргэд шөнийн цагаар иргэдийн хувьцааг өндөр үнээр авч байна гэсэн дам яриа гарсан учраас иргэд хэдэн төгрөгөөр ч хамаагүй хувьцаагаа зарахад бэлэн байна. Угтаа бол 1072 ширхэг хувьцааг хувь хүнд зарж борлуулж болохгүй гэж холбогдох газрууд мэдээлсэн ч, иргэд үүнд итгэхийг ч хүсэхгүй байгаа нь энэхүү үйл явдлаас харагдаж байгаа юм.

Манай сурвалжлах багийг өчигдөр шөнө 22.00 цагийн үед урт цагаан дээр очиход бараг 100 гаруй хүн цугласан байсан юм. Мөн цагдаагийн байгууллагаас цугласан иргэдийг тараахаар ирсэн байлаа. Гэвч иргэдийн зүгээс эсэргүүцэл үзүүлж, бидний амьдрал хэцүү байна, ядарч туйлдаж байна, хувьцаагаа зармаар байна хэмээн хашгичиж байсныг нуух юун.

Энэ үеэр Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв, төрийн бус байгууллагын тэргүүн Э.Алтаншагайгэгч ирж, цугласан иргэдэд хувьцааны талаар тайлбасан юм. Гэвч бухимдсан иргэд түүний үгийг хүлээж авахгүй байсан юм.

Н.Алтаншагайгийн хувьд "Санаатай зохион байгуулалттай худал цуурхал тарааж байгаад харамсч байна. Өргөдөл өгсөн иргэдийн хувьцааг хүн худалдаж авч байгаа талаар цуурхал тарааж байна. Эрдэнэс тавантолгой ХХК-ийн хувьцааг захиран зарцуулах эрхийг Засгийн газраас олгоогүй байгаа тул арилжих ямар ч боломжгүй Засгийн газрын 2012 оны 181 дугаар тогтоолыг уншина уу" гэсэн юм.

Харин цугласан иргэдээс "Хувьцааг хятадууд 1.2 саяаар, монголчууд 800 мянгаар авч байгаа гэсэн. Дөнгөж сая 93-77 гэсэн машин ирээд авах гэж байтал цагдаа нар ирж бөөн асуудал боллоо. Ихэвчлэн оройн цагаар худалдаж авч байна" гэсэн юм.

Ийн иргэд хувьцаа худалдаж байна гэсэн сургаар энд тэндээс цуглаж байна.

Д.Ундрах

zuvsongolt.mn