Улаанбаатар хотын бага, дунд ангийн хүүхдүүд амьтан, байгаль дэлхийн зүй тогтлыг цахим хэрэгслээр харах болсон. Шувуу гэж ерөнхий нэр мэдэхээс өөр тагтаа, хэрээ, бүргэд, хөхөө зэргийг нэг бүрчлэн ямар зүстэй жигүүртэн байдгийг мэддэггүй. Монгол орны маань өнцөг булан бүрт амьдардаг, ан амьтан, ургамал, бүүр аварга том динозаврын арга ясыг бид Байгалийн түүхийн музейгээс олж мэдэх учиртай.

Гэтэл 2013 оны зургадугаар сарын 1-нд Байгалийн түүхий музей үүдээ барьснаас хойш дөрөвдэхь жилийнхээ нүүрийг үзэж байна. Тухайн үед МХЕГ-аас 1953 онд баригдсан уг барилга газар хөдлөлтийн тэсвэрлэхгүй тул үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан. Тухайн үеийн Соёл, спорт, аялал жуучлалын яам, Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтран 2014 оны төсөвт шинэ Байгалийн түүхийн музейн барилгын хөрөнгийг суулгахаар болсон. Гэвч эдийн засгийн хямрал нэрийдлээр Байгалийн түүхийн музей дөрвөн жил үүд нь хаалттай байлаа.

Манай улсад ирдэг жуулчид тус музейгээр зочилсноор манай орны талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахаас гадна өмнө харж байгаагүй динозаврын арга ясыг харах дуртай байсан билээ. Жуулчдаас гадна сургуулийн сурагчид амралтаараа заавал тус музейгээс зочилж, байгалийн ухааны хичээл болон газар зүйн хичээлээр судалсан хичээллээ бататгадаг билээ.

Н.Зоригтбаатар дөрвөн жилийн хугацаанд хандаагүй газар гэж байхгүй бөгөөд үлдсэн хэдэн ажилчидтайгаа ирээдүйд баригдах шинэ музейнд тавигдах үзмэрүүдээ шинэчлэн янзлах ажилд гар хумхилгүй ажиллаж байгаа

Тус музейн захирал Н.Зоригтбаатар дөрвөн жилийн хугацаанд хандаагүй газар гэж байхгүй бөгөөд үлдсэн хэдэн ажилчидтайгаа ирээдүйд баригдах шинэ музейнд тавигдах үзмэрүүдээ шинэчлэн янзлах ажилд гар хумхилгүй ажиллаж байгаа. Гэвч шинэ музейн барилгын ажлын талаар төр засгаас анхаарч байгаа зүйл огт алга байна. Хуучин барилгыг нураах, шинэ долоон давхар музей барихад 24 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог өнгөрсөн жил гаргасан байдаг.

 

тус музейд хөрөнгө оруулснаар 16 мянган ам метр талбайд Байгалийн түүхийн дагнасан музей байгуулсан улс Азид Монголоос өөр байхгүй болох юм

Улсаас барьж чадахгүй бол хувийн томоохон аж ахуйн нэгжүүд улстай концессийн гэрээ хийн, ашгаа барилга баригдсаны дараа гаргаж, авах талаар ч болов ажил хийгээсэй хэмээн Байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбаатар учирлан хэлсэн юм. Томоохон компаниуд тус музейд хөрөнгө оруулснаар 16 мянган ам метр талбайд Байгалийн түүхийн дагнасан музей байгуулсан улс Азид Монголоос өөр байхгүй болох юм. Түүнчлэн одоо өсөж байгаа хүүхэд болон ирээдүйд мэндлэх таны үрс байгаль орчноо танин мэдэхгүйгээс байгаль орчноо хэрхэн хайрлаж хамгаалах юм бэ. Өнгөрсөн дөрвөн жил төр засгийг түшилцсэн эрхмүүд уг ажлыг хэрэгжүүлээгүй болохоор дараачийн төр засагт итгэл найдвар тавихаас өөр арга үлдсэнгүй.

Т.Буянаа