Өнгөрсөн жилийн мөн өдийд "Хар сувдны нууц" киног нээж байсан уран бүтээлчид өнөөдөр хоёр дахь уран бүтээлээ нээхэд бэлэн болжээ. Тэд энэ удаад үзэгч түмэндээ"Биелэгдэшгүй төлөвлөгөө" инээдмийн уран сайхны киног хүргэж байгаа бөгөөд өнөөдөр нээлтээ хийх юм.

Тус киног Уужим фильмд бүтээж, продессороор нь С.Насанжаргал, Ерөнхий найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаач Б.Гантулга, найруулагч Н. Батнасан, ерөнхий зураач А.Үүрийнтуяа, хөгжмийн зохиолч Г.Хишигбүрэн, зургийн дарга Г.Алтандуулга, дууны найруулаг О.Цэгмэд, дууны оператор О.Пүрэв, гэрэлтүүлэгч Э.Баярбат, эвлүүлэгч Т.Мөнх-Эрдэнэ, нүүр хувиргагч Э.Сувд-Эрдэнэ нар ажиллажээ. Харин МУГЖ Н.Ариунболд, О.Дөлгөөн, Г.Алтаншагай, Б.Болорчулуун, Г.Эрхэмбаяр, Э.Батхүү, Р.Адъяа нар дүрүүдийг бүтээсэн гэнэ шүү.

Киноны утга агуулгаас цухас дурдвал, Ах дүү гурав асуудал орж их хэмжээний мөнгөний төлбөрт унадаг. Уг мөнгийг төлөх богинохон хугацаа тэдэнд өгдөг бөгөөд мөнгөө олж чадаагүй нь улмаас ах нь шоронд орох болно. Гэтэл ...тэд нэг арга сэдэж өрөө төлөхийг хичээнэ. Харин тэд хэрхэн өрнөөсөө гарах бол? энэ асуултын хариултыг та бүхэн кино театруудад очин тухлан сууж үзсэнээр тайлах болно.

Ингээд "Биелэгдэшгүй төлөвлөгөө" инээдмийн уран сайхны киноны талаар товч танилцуулгыг хүргэж байна.