Монголын урлагийн сайхан хосуудын тоог жүжигчин залуус нэгээр нэмсэн билээ. Тэд бол жүжигчин О.Итгэл, Т.Энэрэл нар юм. О.Итггэл “Хоймор өнжих нар” телевизийн олон ангит киноны дүрээрээ олны танил болсон. Тэрбээр дунд сургуулиа төгсөөд ЭЕШ-ынхаа оноог ээж ааваасаа нуун байж, СУИС-д шалгалт өгч, тэнцсэнийхээ дараа гэрийнхэндээ хэлж ОХУ-д жүжигчнээр сурч төгсөж эх орондоо ирсэн. Ийнхүү оюутны хугацаагаа дуусгаад ирсэн жүжигчин залуу маань улсдаа дөрвөн жил хүчин зүтгэх үүрэгтэй юм гэнэ лээ. Тухайн үед ОХУ-ын урлагийн сургуульд суралцсан цөөн хэдэн оюутны төлбөрийг улсаас гаргасан ажээ.

Түүний хайрыг мэргэжил нэгт Т.Энэрэл татсан бөгөөд хосууд анхны үрээ өлийдөн аваад удаагүй байгаа ч урлагтаа эргэн ирлээ. Олны хайрыг хөөрхөн инээдээрээ татдаг жүжигчин бүсгүй маань дэлгэцийн бүтээлд шинэхэн дүрээ бүтээж байгаа бөгөөд нүдээ цохиулж, хөхрүүлсэнг харахад тоглож буй дүр нь хүндхэн бололтой.

 


Залуу хосууд маань дуучин А.Хишигдалай, Болорцом нарын хамтран дуулсан "Хайрын далавч" дууны клипэнд тоглож байсан. Тус клипэнд тоглохдоо хүүхэдтэй болж, хуримаа хийдэг. Тэгвэл амьдрал дээрээ өдгөө хөөрхөн хүүхэдтэй болсон юм чинь удахгүй хуримын товоо зарлахыг нь ойр дотных нь хүлээж байгаа биз ээ.