З.Баянсэлэнгэ сайд хятад үзмэрчийг “шүтдэг” үү
2016/05/02
Бор оймсны завсраар гоожиж улс төрд орж ирсэн гэх азтай бүсгүй бол З.Баянсэлэнгэ сайд юм. Түүний улс төрд орж ирсэн зам мөр нь бусад хүмүүстэй харицуулхад маш энгийн билээ. Дурьдаад байх онцлоггүй түүний намтарт хорооний засаг даргын ажил нь оч болон гялалзах аж.
Энэхүү ажлаас эхлээд түүний улс төрийн гараа эхэлсэн гэж хэлж болно. МАХН буюу Н.Энхбаярын намыг дагаж мянгатын дарга гэх том албан тушаалд заларч сонгуульт албыг хаших болсон байна.
2012 оны тэр нэгэн хавар түүний үлгэр жишээч улс төрч нь авилгын хэргээр аавын хаалга татаж З.Баянсэлэнгэ даргынхаа хүслээр УИХ-д нэр дэвшсэн нь санаандгүй амжилтыг авчирсан билээ.
Хэн бүхэн хүсээд олдохгүй гишүүний суудал амархан олдсон нь хөөрхий эмэгтэйд улс төр гэдэг бол амархан мэт санагдсан биз. Түүний дараа тохиролцоогоор Барилга хот байгуулалтын яамны сайд болсон нь улс төрийн том ажил манай хүний өчүүхэн жижиг тархитай нь тэрсэлдэх болж.
Сайдын суудалд заларсан өдрөөсөө алтан загасны эмгэн аашлах болсон түүний хүсэл хязгааргүй. Сайд өрөөнийхөө бүх тавилгыг цасан цагаан өнгөтэй байлгахыг хүсчээ. Яамныхан ч бодвол түүний хүслийг биелүүлсэн биз. Гэтэл сайдад маань ахиад л нэг зүйл нь таалагдсангүй олон сайд нар халагдаж солигдсон ийм хаалгатай өрөөнд би суухгүй ээ цав цагаан хаалгаар солиод ир гэх нь тэр. Хөөрхий ажилчид мөн л түүний хүслийг гүйцэлдүүлжээ.
Төрийн том албан тушаалыг хаших болсон сайд хүнд элдэв шалдав асуудал ярих цаг цав хараахан гардаггүй байлгүй гэтэл яамныхаа цэвэрлэгчид хүртэл шалаа хэрхэн угаахыг нь зааж зөвлөдөг гэнэ. Мөн яамныхаа ажилчддаг байнга ажлын зааж дарамт учруулдаг тухай барилгын яамныхан цуурах юм.
Уг нь хуульд зааснаар бол улс төрийн албан тушаалтан төрийн албан хаагчдын ажилд хөндлөнгөөс оролцох тэднийг дарамтлах эрх байхгүй байлтай.
Гэтэл азтай сайд маань өөрийнхөө ажлаас илүүтэйгээр бусдын ажилд санаа тавьж завжилж суудаг нэгэн бололтой. Тэрээр яамныхаа төрийн нарийн бичгийн дарга С. Магнайсүрэнтэй хонь , чоно байдаг гэнэ. Уг нь барилгын яамны төрийн нарийн нь улс төрийн хувьд мундаг намтартай, шинэхэн сайдад хичээл заагаад явчихаар туршлагтай нэгэн байна лээ.
Нэг хүний төлөө, нэг намын төлөө үйлчилдэг сайдад маань туршлагатай төрийн нарийн бичгээс илүү туйлбартай бөгс долоогч хэрэгтэй юм байлгүй.
Алдаа мадагаар арвин сайд минь Барилга хот байгуулалтын яамыг өөрийн хувийн компани гэж бодсон юм шиг байгаа юм. Учир нь З.Баянсэлэнгийг сайд болсоноос хойш барилгын яамныхан ажлаа хийж чадахаа больсон тухайгаа ярьцгаах юм. Манай хүн яамны албан бланк, тамга тэмдэгийг намынхаа даргад аваачаад хадгалуулсан юмуу эсвэл цүнхэндээ хийгээд аваад явдаг муу бүү мэд. Тамга тэмдэггүй яамныхан ажлаа хийж чадахгүй сайдаа хүлээгээд цайлаад суудаг болсон гэнэ лээ.
Сайд бүсгүйн ийнхүү азтай одтой яваа нь гагцхүү нэг хүнийг туйлбартай дагаснаас бус ямар нэгэн шашинтай холбоотой байж магадгүй аж. Тэр нь бөө мөргөл, буддын шашин, Христосын шашин аль нь ч биш бололтой. Түүний улс төрийн зам мөрийг тэгшлэж өгдөг төрөлхийн зөн совинтой хүн нь хятад үзмэрч байж мэдэх юм.
Аливаа хүнийг шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэдэг хэдий ч Монгол Улсын сайдын албыг хашдаг эрхмийн хувийн үзмэрч нь хятад хүн байгааг сонирхохгүй байж боломгүй.
Эхнээсээ төрийн томчууд нэгнийгээ хятадын эрлийз, хурлийз гээд зарлаад гүйгээд байхад З. Баянсэлэнгэ сайдын үзмэрч хятад хүн байгааг иргэд мэдэж авхайд илүүдэхгүй биз. Манай төрд хятадын эрлийзүүд үүрлэхээс гадна хятад үзмэрчийн зөвлөгөөг дагадаг хүмүүс бас бий болсон бололтой.
О.Анирзун
амжилт.ком
Зочин · 2016/05/20
азтаи л хүүхэн дээ гэж
Undraa · 2016/05/11
tsagaan enge bol terun zahirgaani gaztun darga Bolortuyaguun zeblegee bna daa.
Зочин · 2016/05/11
МАХН-ын гишүүд гэж Н.Энхбаярын өөрийнх нь хэлсэнээр "Бөгс долоогч", оймсонд хавчуулагдсан түрийний бөөс, хуурс, баасны хар хорхой, шиг ийм л нохойн гулгидасууд УИХ, ЗГ-ын нэр хүндийг шавхайд хутгаж байна даа чааваас яалтай ч билээ. Дахин бүү
Зочин · 2016/05/07
Гое шуу амжилт Ок
Зочин · 2016/05/07
Зов бодолтой шудрага ийм хун хол явдаг юм даа мэдэж ав за
Зочин · 2016/05/07
Битгий атаархаад бай!!!! Нар нар шиг юм нууд чададаггуй л байхгуй юу амжилт шудрага тууштай тэмцэгч эмэгтэй маш дэмжинээ
Зочин · 2016/05/07
100/ дэмжиж байна
Зочин · 2016/05/07
За битгий атаарах за чадсан бол маш сайн зов эмэгтэй шудраган дээр маш их дэмжиж байна та нар чадах ч гуй энэ бол чадаж байна битгий хун муу л ална шуу!!!! Дэмжиж байна цаашид дэмжих болно
Zochin · 2016/05/04
Mkv chuluulj tuviin bvsee 5%-8% songuulias umn umnu oruulj uguurei saidaa odoogoor 1,6% hvv tulj chadahaa bailaa yadahnaa 8% oruulj u
Zochin · 2016/05/04
Sain yavaa negiigee demjij medehgui dandaa tataj ungaah umaa sain bvsgui hendch gai boloogui shvv taivan ajiliig ni hiilgee
Зочин · 2016/05/03
5 buudaliin hujaagiin ohin baynselengee gej hujaa nar bayjihiin bilegtei nerend durtai
gun · 2016/05/02
huja hujaga shutne
Зочин · 2016/05/02
zev
Зочин · 2016/05/02
Yahav dee. Hunii amidrald baidag l zuil sh dee. Said bailaa geed horvoogiin har bor amidarlaas tasarchih yostoi yum uu?
irgen · 2016/05/02
za odoo udahgui said chgui gidhuunchgui bolno doo huurhii busgui heden sar galzuurch l baihaas tseverlegchid shal ugaahiig zaagad bhda yahavde tenegtej ugch bna aa er ni jaahan ymtai bh aa ene said hehe
Зочин · 2016/05/02
Ийм л дампуу тэнэг боловсролгүй эх орноо гэх сэтгэлгүй амьтад сонгогдсон байна шдээ . Иргэд минь
Мяагаа · 2016/05/02
Арай ч дээ. Хэлэх муу үг ч олдохгүй байна.
Сонгогч · 2016/05/02
Хэн ийм үнэн зүйл биччихэв ээ. Овоо ш дээ. Баярлалаа.
Сонгогч · 2016/05/02
Ирэх сонгуулиар сонголтоо сайтар бодож байж, хариуцлагатай хийгээрэй хүмүүс ээ. Тэгэхгүй бол энэ мэт зүйл болно шүү.
Баянсэлэнгэ, даварсаар даварсаар Давгийн орон дээр болцон шүү, сонгогчид оо. Энэ бол хариуцлагатай сонголт хийгээрэй гэсэн бас нэгэн сануулга шүү.
irgen · 2016/05/02
iim humuusiiig dahij bitgii songo
???? · 2016/05/02
Boliochdee gej heleed nemer bh bolobuu? Yah be humuusee.