Хаа нэгтээ нэг эмэгтэйг зодож алсан аймшигт бичлэг Youtube.com-д өнгөрсөн сарын 30-нд тавигджээ.

Бичлэг дээр хэдэн арван ууртай эрчүүд эмэгтэйг хөлөөрөө дэвслэн, модоор цохиж, наана нь баахан хүн харж, зарим нь гар утсаараа бичлэг хийж байна. Энэ аймшигт үйлдлийн шалтгаан нь тодорхойгүй байгаа аж. Иранд энэхүү явдал болсон гэжээ.

1979 онд Иранд лалын хувьгал гарч Исламын Бүгд Найрамдах улс болсноос шариатын хуулийн дагуу олон нийтээр хэн нэгнийг гэхдээ тэр нь эмэгтэйчүүд байх хамгийн магадлалтай цаазаар авах ялыг газар дээр нь авдаг болсон.

2008 оноос олон нийтийн энэхүү шийтгэлийг хязгаарласан гэдэг ч бодит байдал дээр энэ нь одоо ч хэвээр байна.

М.Баяр

gereg.mn