Сайн байна уу? Би найз залуутайгаа тусдаа гарах эсэхдээ эргэлзээд байна. Яасан гэхээр манай хүн айлын бага, хэнз хүүхэд. Ээжтэйгээ 2уулаа л амьдардаг. Надтай тусдаа гарна гэхээр хөгшин ээж нь гэртээ ганцаараа болчих гээд байдаг. Найз залуугийндаа цуг байна гэхээр л...

Манай хүн болохоор тусдаа гарнаа гэсэн л дээ. Гэхдээ настай ээжийг нь ганцааранг нь орхиод тусдаа гарчих гэхээр хэцүү санагдаад байх юм.

Одоо би сар гарантай жирэмсэн болохоор найз залуутайгаа цуг байх хэрэгтэй байдаг. Уг нь төртлөө тусдаа байж байгаад, төрснийхөө дараа ээж дээрээ 6 сар болмоор байдаг.

Яах ёстойн болоо. Төртлөө найз залуугийндаа гүрийх ёстой юм болов уу? Яаж шийдэх хэрэгтэй вэ?