Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслөө эргүүлэн татлаа
2016/05/10
Засгийн газраас 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл, хууль сахиулах тухай хуулийн төсөл болон тэдгээрийг дагалдан гарах холбогдох бусад хуулийн төслүүдийг улсын их хуралд өргөн мэдүүлж уг хуулийн төслүүд улсын их хурлын чуулганы 2016 оны 4 дүгээр сарын 27, 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгээр дэмжигдээд байсан билээ.
Дээр дурдсан хуулийн төслийн зарим зүйл хэсэгт гүйцэтгэх ажилтай холбоотой зохицуулалт тусгагдсан байсан бөгөөд тухайн үед олны танил нэр бүхий хуульчид, зарим төрийн бус байгууллагуудын зүгээс Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй, үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагуудын чадамжийг сулруулах, хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулах зохицуулалт тусгагдсан талаар мэдэгдэл хийж байсан юм.
Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас дээрх хуулийн төслийг эргүүлэн татсан байна. Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхдээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21.3 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэх ажилд холбогдох зохицуулалтыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцүүлж, мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийг тусгаагүйгээс Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй, үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагуудын чадамжийг сулруулах, хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулах зохицуулалт тусгагдсан байсан юм.
Зочин · 2016/05/10
гэмтэнүүдийн гэмтэй санааг зогсоосон нь маш сайн байна