Асемд зориулан өнгөлөн далдалтын нэлээд ажил хийж байгаагийн нэг нь Богд уулын арын 17.1 км авто замд гэрэлтүүлэг хийх ажил билээ. Уг гэрэлтүүлгийн ажил хийх хоёр компани шалгарсан байгаа бөгөөд “ДМТМ” ХХК нь Яармагийн гүүрнээс Зайсан, Их тэнгэр, Ривер бийч хүртэл 8.4 км авто замын 240 гэрэлтүүлэг хийнэ.

Одоогоор цахилгааны тэжээлийн 1.8 км кабель шугамын шуудуу ухах ажлыг трассын дагуу хийж байгаа аж.

Харин уулын хажуугаар тавьсан уг замын хэсэгт элс хайрга ихтэй байгаа тул гэрэлтүүлэг суурилуулахаар ухсан нүхнэээс болж, бага зэргийн нуралт үүсч болзошгүй харагдаж байгаа юм.

Н.Чимэг