Улаанбаатарт 13-15 хэм дулаан байна
2016/05/13
2016 оны 05 дугаар сарын 13-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи их төлөв баруун өмнөөс секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 4-9 хэм, Алтайн өвөр говь болон говь, зүүн зүгийн нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. 13-15 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 2 хэм дулаан, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.