1.Таны дархлааг сайжруулна.

1 ширхэг өндөг хүний биеийн өдрийн хэрэгцээ болох 22 хүртэл % селен хэмээх ашигтай бодисыг агуулдаг бөгөөд селен нь дархлааны системийг дэмжиж, бамбай булчирхайн дааврын түвшинг зохицуулдаг ашигтай бодис юм.

Ялангуяа хүүхэд, залуучууд өндгийг хоол хүнсэндээ хэрэглэж байх нь чухал юм. Учир нь ийм насандаа “Кешан ба Кашин-Бек” гэсэн өвчнүүдээр өвчлөх магадлал ихтэй байдаг бөгөөд эдгээр нь селены дутагдалтай холбоотойгоор зүрх судас, яс болон үе мөчний эрүүл мэндэд нөлөөлдөг өвчин юм.

 

2. Холестерин хэвийн хэмжээнд байна.

Цусан дахь холестерины хэмжээ их байх нь сайн зүйлд хүргэддэгггүй гэдгийг бид мэддэг, гэхдээ өндгөнд ч холестерин бас агууллагддаг боловч нэг их хор болохгүй, учир нь LDL концентрацийг "муу" холестерин, HDL – г нь "сайн" гэж мэдэх хэрэгтэй.

Нэг өндөг 200 мг холестерин агуулсан байдаг, харин эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаггүй гэж хэлж болно. Бие нь өөрөө байнга холестерин үйлдвэрлэдэг бөгөөд өндөг "муу" холестериныг "сайн" болгоход түүнд тусладаг гэж ойлгож болно. Хоол судлаачдын үздгээр өндгийг хэрэглэхэд хортой гэдэг нь өндөгний шартай холбоотой, учир нь өндөгний шар холестерин агуулдаг.

Холестерины түвшин ихэссэн үед идэх өндөгнийхөө хэмжээг хязгаарлах нь чухал. Энэ тохиолдолд долоо хоногт 2-3 өндөгний шар идэх нь зөв. Холестерин хэвийн бол хүн өдөрт нэг өндөг (нэг цагаан, нэг шар) идэж байх нь биед ямар ч хоргүй.

Өндөг идэх нь дархлааг сайжруулах, төмөр дутагдах, ходоод гэдэсний замын өвчний үед ашигтай байдаг. Өндөгний шар нь цөс хөөх үйлчилгээтэй ба цөсний хүүдийн “зогсонги“ байдлыг багасгах болон түүний бууралтыг нэмэгдүүлэхэд тустай. Харин цөс чулуужсан үед өндөг идэх нь эсрэгээрээ аюултай – өвчнийг улам хурцатгаж болох юм.

 

3. Зүрхний өвчний эрсдлийг бууруулна.

“Муу” холестерин гэж нэрлэсэн шалтгаан нь тэр өөхний молекулуудаар артерийн ханануудыг цохидог, "Сайн" нь эдгээр молекулуудыг арилгадаг. Тиймээс LDL-холестерины хэсгүүд хэмжээгээрээ ялгаатай, учир нь тэд хэдий чинээ том байна, төдий чинээ зүрхний өвчин бага эрсдэлтэй байдаг. Өндөгний ашиг тус нь түүнд агуулагдаж байгаа бодисууд нь цусан дахь холестерины молекулуудын хэмжээг нэмэгдүүлж, зүрхний эрүүл мэндийг дэмжихэд тусалдаг.

4. Та илүү эрч хүчтэй байна.

В бүлгийн найман витамины нэг болох витамин В2 нилээд их хэмжээгээр өндгөнд агуулагддаг. Нэг өндөг идэх нь энэ витамины өдөр тутмын шаардлагатай тунгийн 15% -ийг авч байгаа бөгөөд идсэн хоолыг энерги болгон хувиргаж организмд тусалдаг.

 

5. Арьс, үс эрүүл байна.

Өндөг нь зөвхөн витамин В2 төдийгүй витамин В5 болон В12 –ыг агуулдаг. Эдгээр витаминууд нь үс, хумс, арьс болон элэгний үйл ажиллагааг бэхжүүлэхэд нэмэр болохоос гадна мэдрэлийн системийг зөв ажиллахад тусалдаг.

 

6. Тархины хэвийн үйл ажиллагааг дэмждэг.

Өндөг нь витамин В4 (холин)-ийн хамгийн сайн эх үүсвэр бөгөөд биеийн болон оюуны ажил эрхэлдэг хэнд ч зайлшгүй хэрэгтэй хүнс юм. Энэ витамин нь мэдрэлийн эсийн гэмтэл болон мэдрэлийн эмгэг хөгжиж газар авахаас сэргийлдэг байна. Холины шаардлагатай өдөр тутмын хэрэглээ нь хоёрхон өндгөнд агуулагддаг. Харин илүү ихээр бол зөвхөн үхрийн элгэнд байх ба та шинэ өдрийг ийм өглөөний цайнаас эхэлнэ гэж үү.

 

7. Таныг залуу харагдуулна.

Бидэнд шаардлагатай хамгийн чухал 20 амин хүчлүүдээс зөвхөн 11-ийг нь бие организм маань үйлдвэрлэж өгдөг. Өөрийн хоол хүнсэнд өндгийг тогтмол хэрэглэснээр та үлдсэн амин хүчлүүдийг нөхөн авах болно. Яагаад энэ чухал вэ? Эдгээр амин хүчлүүдгүй бол булчингийн масс, арьсны бүтэц, үс өөрчлөгдөх магадлал нь өндөр байх ба түүнчлэн үргэлж бие сульдаж, ядрахад хүрнэ.

- Өндөгний цагаан нь үнэ цэнэтэй, юугаар ч солишгүй амин хүчлүүдийн эх үүсвэр болдог бөгөөд хамгийн амархан шингэцтэй уургуудын нэг юм. Шар нь маш их ашигтай өөх тос, ханаагүй тосны хүчил, холестериныг бага хэмжээгээр агуулдаг. Үүнээс гадна өндөгний шард өөх уусгадаг витаминууд А (арьсны өвчинд ашигтай), D (яс сийрэгжихээс урьдчилан сэргийлнэ), усанд уусдаг В бүлгийн витаминууд байдаг. Түүхий өндөг нь хамгийн муу шингэдэг, учир нь биед хэрэгтэй витаминуудын нэг болох биотины хэрэглээг хязгаарладаг. Иймээс хүн түүхий өндөг байнга хэрэглээд байвал энэ витамины дутагдалд орж болох талтай. Чанасан өндөг илүү хялбар шингэдэг тул түүнийг идэж байх нь эрүүл мэндэд тустай – хэмээн хоол судлаачид үздэг.

 

8. Та бага стрессдэх болно.

Биед амин хүчил дутагдах нь сэтгэцийн эрүүл мэндэд муу үр дагавартай. “Proceedings of the National Academy of Sciences” гэдэг америкийн сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн судалгааны ажилд ийм амин хүчлүүдийн нэг нь “лизин” юм. Лизин нь сэтгэл түгшилт болон архаг стресстэй тэмцэхэд тусалдаг.

 

9. Нүдний хараа муудах магадлал буурна.

Өндөгний шард харааг хэвийн байхад тусалдаг лютеин ба зеаксантин гэсэн хоёр антиоксидант агуулагддаг. Юуны өмнө ийм антиоксидантуудтай бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэх нь нүдний болор цайх болон нүдний торлогийн өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг бөгөөд ялангуяа өтөл насандаа хараа муудахгүй байх боломжтой.

 

10. Яс болон шүдийг бэхжүүлэх болно.

Биед хэрэгтэй бас нэг витамин бол D витамин бөгөөд өндгөнд их хэмжээгээр агуулагддаг. юм. Кальцийн шингээлтэнд тусалж, энэ нь яс болон шүдийг бэхжүүлж эрүүл байлгадаг. Үүнээс гадна кальци нь зүрх, гэдэсний ажиллагаанд ашигтай ба бодисын солилцоог хэвийн болгоно.

 

11. Эрүүл бус хоолны дуршил алга болно.

Өндөг нь уураг ихээр агуулсан учир өлсгөлөн мэдрэмжийг байнга бууруулдаг. Уургаар баялаг хоол хүнс нь хоолны дуршил бууруулж, цатгалан мэдрэмжийг өгөхөд байнга тусалдаг.

12. Жингээ бууруулахад илүү хялбар болдог.

Америкийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар өндөг илүүдэл жинтэй тэмцэхэд тусалдаг гэдгийг харуулсан. Хоёр сарын турш илүүдэл жинтэй нэг хэсэг хүмүүс өглөөний цайндаа өндөг идэж, хоёр дахь нь цагирган боов иджээ. Үүний үр дүнд эхний бүлэг хүмүүсийн 65% нь илүүдэл жингээ хаяж чадсан байна.

 

Орчуулсан Э.Эрдэнэцэцэг /ШУТИС.ГХИ. /