МАН-ынхан чуулганы хуралдаанд суусангүй
2016/05/13
УИХ-ын нэгдсэн чуулганы хуваарь ёсоор өнөөдөр 15 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Гэвч өглөөний 09 цагт эхлэхээр товлогдсон чуулган 37 гишүүн буюу 48 хувийн ирцтэйгээр бүтэн гурван цаг 30 минут хүлээгдсэний эцэст завсарлалаа.
АН-ын бүлгийн 31, “Шударга ёс” эвслийн дөрөв, ИЗНН-ын хоёр гишүүн ирсэн бол МАН-ын бүлгээс нэг ч гишүүн ирцэнд бүртгүүлсэнгүй. Ардчилсан намынхны хувьд Сангийн сайд Б.Болор, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нар гадаадад томилолттой, Б.Эрдэнэбат, Н.Батцэрэг нар өвчтэй байгааг эс тооцвол бүгд хуралдаа сууж, цаг алдалгүй батлах хуулиудыг хэлэлцэхийг хүлээсээр байлаа.
Чуулганы хуралдааныг даргалж байгаа УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж МАН-ын бүлгийн гишүүдийг картаа уншуулж ирцэнд орохыг хүсээд “Сонгогдох эрхээ хөөцөлдөхөөсөө өмнө сонгогдсон үүрэгт ажилдаа ирнэ үү” хэмээн хэдхэдэн удаа сануулсан ч тусыг эс олов.
А.Баярмаа
Зочин · 2016/05/13
олигтой хууль баталдаг биш бас л баасаа бэлсэн шахааны хууль батлана ш дээ ккк
зочин · 2016/05/13
Одоо хурал хийлээч яалаа байлаач яалаа Ард түмний эрх ашигийн төлөө юуч шийдэх чадваргүй болсон их хурал шүү дээ.Хурлаа хийхгүй байсан нь улс эх орны нийтлэг эрх ашигт хэрэгтэй байх болно.
зочин · 2016/05/13
наадах балай хуйвалдаанаа зогсоож ИХ-аа хугуцаанаас нь өмнө тараасан нь дээр дээ.