Н.Лүндэндорж, Д.Эрдэнэчулуун нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо
2016/05/13
Анхан болон давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг сонгох нууц санал хураалт өнөөдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын нийт шүүх даяар нэгэн зэрэг явагдлаа.
Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд 392 шүүгч оролцохоос 96 хувь нь буюу 377 шүүгч санал хураалтад оролцжээ. Үүнээс хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндоржийг нийт шүүгчдийн 81.17 хувь буюу 306 шүүгч, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбатыг 18.83 хувь буюу 71 шүүгч тус тус дэмжсэн санал өгсөн байна.
Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тухайд нийт 107 шүүгч оролцохоос 99 хувь нь буюу 106 шүүгч оролцож, Д.Эрдэнэчулууныг нийт шүүгчдийн 99 хувь буюу 105 шүүгч дэмжжээ.
Тооллогын төв комисс нийт шүүгчдийн үнэмлэхүй олонхийн санал авсан Н.Лүндэндоржийг Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс, Д.Эрдэнэчулууныг Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болголоо.
Өвгөн · 2016/05/16
Монгол улсын дээд шүүхийг хүн дайрч алсан гэмт хэрэгтнээс өөр толгойлох хүн алга уу Энэ хүнийг Ерөнхийлөгч томилдог байх аа. Огцорсоныхоо дараа бөгсөө ухуулахгүй гэж заавал ийм хүн олж тавидаг бна уу. Ард олонд энэ тухайгаа тайландаа тодорхой дурдаарай
сонгогч нарт · 2016/05/14
Өөртөө л итгээрэй
Магтаалын үгэнд бардаад яахав
Үнэн үгэнд хонзогноод яахав
Худалч хүнд хууртаад яахав
Хуурамч хүмүүст гомдоод яахав
Залхуу хүнд найдаад яахав
Замбараагүй явдалтанд үнэмшээд яахав
Амалсан бүхэнд итгээд яахав
Алдсан юманд харамсаад яахав
Арван хуруу тэгш биш дээ
Алдаа оноогоо эргэцүүлж бодно биз
Шударга үнэнийг олоход бэрх дээ
Шулуухан хэлэхэд өөртөө л итгээрэй.....
санал · 2016/05/14
Өөртөө л итгээрэй
Магтаалын үгэнд бардаад яахав
Үнэн үгэнд хонзогноод яахав
Худалч хүнд хууртаад яахав
Хуурамч хүмүүст гомдоод яахав
Залхуу хүнд найдаад яахав
Замбараагүй явдалтанд үнэмшээд яахав
Амалсан бүхэнд итгээд яахав
Алдсан юманд харамсаад яахав
Арван хуруу тэгш биш дээ
Алдаа оноогоо эргэцүүлж бодно биз
Шударга үнэнийг олоход бэрх дээ
Шулуухан хэлэхэд өөртөө л итгээрэй.....
сонгогч нарт · 2016/05/14
Бар ууланд байхдаа бар, уулнаас буухдаа нохой болдог.
Араатныг дийлдэг хүнийг хүчтэн гэнэ
Өөрийгөө дийлдэг хүнийг ухаантан гэнэ
Хэн ч чамайг чиний зөвшөөрөлгүй гомдоож чадахгүй. /Элианор Рузвельт/
чингис хаан ... · 2016/05/14
Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино.
Нээрээ хачин юм · 2016/05/13
Үнэхээр хачирхалтай. Энэ Лүндэндорж чинь согтуу машин барьж яваад хүн дайрч алсан нь яах аргагүй үнэн юм билээ. Тэгээд энэ. Монголын шүүгчдэд үнэхээр итгэх аргагүй.
Нээрээ хачин юм · 2016/05/13
Үнэхээр хачирхалтай. Энэ Лүндэндорж чинь согтуу машин барьж яваад хүн дайрч алсан нь яах аргагүй үнэн юм билээ. Тэгээд энэ. Монголын шүүгчдэд үнэхээр итгэх аргагүй.
Зочин · 2016/05/13
Энэ шүүхийнхэн угаасаа асуудалтай хүмүүс байдаг юм байна. Улаан цагаан согтуу хүн дайрч алсан Лүндэндоржийг сонгоод байхдаа яадаг юм билээ
Зочин · 2016/05/13