Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул багийн нутагт энэ сарын 13-ны өдөр дөрвөн настай хүү өөрийгөө буудаж, хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал тэрбээр гэртээ ил байсан сумтай “Тоз-8” маркийн буугаар тогложь байгаад өөрийгөө буудаж, хороожээ.

Хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж. Эл хэрэгтэй холбогдуулан цагдаагийн газраас галт зэвсгийг хүүхэдтэй ойр, ил байрлуулж, замгийг цоожлохгүй, сумтай орхих зэрэг ноцтой алдаа гаргахгүй байхыг анхааруулж байна.

Н.Чимэг