Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр өчигдөр нийт 343 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 248 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 4 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 4, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.

Тухайлбал, ХУД-ийн нутаг Тээвэрчдийн гудамж, МИС-ийн баруун хойд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч З нь явган зорчигч 19 настай эмэгтэй М-г мөргөж гэмтээсэн байна.

Хөдөө орон нутагт, Төв аймгийн Баян-өнжүүл сум, Дундговь аймаг орох замд Ө жолоочтой H.Accent Verna маркийн авто машин онхолдож зорчигч 62 настай эмэгтэй Б, 54 настай эрэгтэй Э нарын 2 хүн нас барж, жолооч 62 настай Ө нарын 2 хүн гэмтжээ.

Д.Дуулим

zuvsongolt.mn