МАН өнөөдөр Бага хурлаа хийж, нэр дэвшигчдээ нийтэд зарлахаар болжээ. Хэвлэл мэдээллээр МАН-аас хэн хаана нэр дэвших талаар урьдчилсан мэдээллүүд гарч байсан. Тэгвэл энэ өдөр МАН албан ёсоор хэн аль тойргоос нэр дэвшихийг мэдэгдэх юм байна.

 

Сонгуулийн хуульд Сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн дотор дуусгахаар тусгасан. Энэ дагуу намуудын нэр дэвшигчээ тодруулах үйл ажиллагаа энэ сарын 23-нд эхэлж 28 гэхэд тодорхой болох учиртай.