Хятад хүний хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн нэрсийг Налайхын ИТХ-ынхан хаажээ
2016/05/24
Нийслэлийн Налайх дүүрэг тэр тусмаа III, IV хороо нь хятад иргэдийн буурь зассан хороолол болж, олон арван монгол эмэгтэй тэдний хүүхдийг төрүүлж байна гэх олны үг ортой эсэхийг шалгалаа. Тус дүүрэгт нийтдээ 33 тоосгоны үйлдвэр үйл ажиллагаа явуулдагаас 30 нь хятад эзэнтэй, үлдсэн нь Казакстан улсын иргэдийн үйлдвэр аж.
Тоосгоны үйлдвэр дагасан 700 гаруй хятад иргэн дулааны улиралд тус дүүрэгт ажиллаж, амьдардаг бөгөөд өвөл болохоор 300 орчим нь үлддэг гэнэ.
Налайх дүүрэгт хятад иргэд улирлын чанартай “нутагладаг” ч үр хүүхэд нь цөөнгүй болсныг нутгийн иргэд ярьж байна. Өнгөрсөн онд л гэхэд тус дүүргийн III, IV, V хорооноос нийт 22 эмэгтэй эмнэлгийн хяналтад оролгүй байсаар амаржихдаа эмнэлэгт очсон нь эцэг нь тодорхойгүй болон тоосгоны үйлдвэрийн хятад ажилчдын хүүхэд байсныг эмч, сувилагчид ярьж байна. Энэ жил ч мөн дээрх шалтгаанаар цөөнгүй эх амаржаад байгааг дуулгав. Түүнчлэн эмэгтэйчүүд хятад хүний хүүхэд тээснээсээ болж, ичиж эмээгээд жирэмсний үеийн эмчийн хяналтад оролгүй явсаар хүүхдээ төрүүлж байгаа нь амь нас болоод эрүүл мэндэд нь муугаар нөлөөлж байгааг сануулж байсан юм.
Бүр Налайх дүүргийн ИТХ-аас хятад иргэнтэй ил болон далд амьдарч, хүүхдийг нь төрүүлсэн, тээж буй монгол эмэгтэйчүүдийн нэрсийн жагсаалтыг хоёр жилийн өмнө гаргасан аж. Уг жагсаалтад III хорооны 16-30 насны эмэгтэйчүүд нэлээд жин дарж байжээ. Гэвч ИТХ-ын зарим гишүүн солигдсоноор уг жагсаалт хөтлөгдөхөө больж, өдгөө жагсаалтад орох эмэгтэйчүүдийн тоо ч нэлээд нэмэгдсэн гэнэ.
Өвөл болж жавар тачигнаж эхэлсэн тул тоосгоны үйлдвэрт ажилладаг хятад иргэдийн дийлэнх нь нутаг буцжээ. “Шо-Фа”, “Күн лүн” зэрэг цөөхөн тооны тоосгоны үйлдвэр ажиллаж байгаа бөгөөд ихэвчлэн дарга, даамал гэх дээгүүр зэрэг дэвтэй хятад эрс энд өвөлжих аж. Өөрөөр хэлбэл, хятад эрийн хүүхэд төрүүлсэн олонх монгол эмэгтэй энэ өвөл магадгүй насаараа “өрх толгойлон”, дагавар хүүхдээ тэжээн үлдсэн гэсэн үг. Биднийг Налайх дүүргийн хятад хороолол гэгдэх тоосгоны үйлдвэрүүдээр явж байхад том гэгчийн тоосгон хашаан дотор нэгэн вант улс байна уу гэмээр сэтгэгдэл төрөхөөр аж. Монгол охидыг орогнуулдаг газар хүртэл бий болсон байна лээ. Цувраа нэг ижил хэмжээний жижигхэн тоосгон амбаарт олон эмэгтэй хүүхдүүдтэйгээ аж төрж байна лээ. Гадны хүмүүс ирэхээр “Манай ажилчид хүүхдүүдтэйгээ ирж байрлаж ажиллаж байгаа” гэх боловч үнэндээ тэнд далд биеэ үнэлэлт хийгээд хятадууд монгол охидтой айл гэр болон аж төрж буй дүр зургийг бэлхнээ олж харах.
Ингээд бид нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эмэгтэйтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр монгол охидыг харийн ялангуяа хятад эрсийн бохир мөнгөнд хууртаж залуу нас, нэр хүндээ бүү алдаасай гэх үүднээс бидэндтэй цөөн хором ярилцахыг зөвшөөрсөн юм.
-Таныг “Шо-Фа” тоосгоны үйлдвэрт нэлээд гайгүй албан тушаал хашдаг хятад эртэй гэр бүл болж, хоёр ч хүүхдийг нь төрүүлсэн гэж дууллаа. Нөхөр чинь та нартай хамт амьдарч байгаа юу?
-Нөхөр ч гэж дээ, үнэнийг хэлэхэд бид нэр холбогдоод зургаан жил гаруй болж байна. Бидэнд хамт авахуулсан зураг ч байдаггүй. Миний таних хэд хэдэн эмэгтэй миний адил амьдралаа үрж байна. Хүү, охин хоёрыг нь төрүүлсэн нь үнэн. Гэхдээ хамт гадуур явж, хоол унд идэж, гэр бүл шиг байж үзээгүй гэхэд болно. Бид хоёрыг хамт явж байхад хэд хэдэн удаа монгол хүүхдүүд болон залуус харааж, зүхэж, нөгөөхийг мөрлөж, хоёр ч удаа чулуу шидэж байсан. Нэг удаа бүр нохойгоор дайруулж, намайг элдвээр доромжилсон. Түүнээс хойш бид гадуур бараг хамт яваагүй. Ер нь хамт амьдраагүй. Тэгээд ч намар нутаг буцчихдаг юм. Тэндээ гэр бүлтэй. Гэхдээ эзгүй үедээ хэрэглээний мөнгө байнга явуулдаг.
-Та түүнтэй насан туршдаа амьдрах нь бүү хэл гудамжаар тайван алхаж ч чадахгүй гэдгээ мэдэж байсан байж яагаад хоёр хүүхдийг нь төрүүлчихэв ээ. Тантай гэрлэж, жаргал зовлонг тань тэнцүү хуваалцах эр хүн Монголоос олдохгүй байна гэж үү?
-Хүүхдэд буруу байхгүй. Би дөрвөн хүүхэдтэй. Эхний нөхөр маань 2005 онд уурхайд ажиллаж байгаад нурангид дарагдаж амиа алдсан. Хоёр охиноо хүний дайтай явуулахын тулд тоосгоны үйлдвэрт ажилд орсноор энэ хүнтэй танилцаж, өнөөдрийг хүргээд байна. Бид хот руу эсвэл аль нэг тийшээ нүүе гэхээр боломж алга. Тийм болохоор энэ хүний явуулах цөөн хэдэн төгрөгөөр л амьдралаа болгож байна. Таньж, мэддэг ганц нэг хүн маань хятад хүний хүүхэд төрүүлсэн гээд бүр үзэхээ байсан биз.
-Ийм хандлага мэдрэгддэг үү?
-Хүн зовлон даадаг юм. Хятад нөхрөөсөө мөнгө хүлээгээд, хүүхдээ өсгөж байгаа хэсэг эмэгтэй бий. Бид баяр ёслолоор хааяа уулздаг юм. Зовлон нэгтэй л байдаг. Гэхдээ жаахан боломжийн албан тушаал хашдаг нөхөртэй эмэгтэйчүүдэд бол бэрхшээл нь бага шиг байна лээ. Гадуур машинаар явж, хооллохдоо соёлтой, үнэтэй газраар үйлчлүүлэхэд хэн ч тэднийг харааж, нохойгоор туулгахгүй шүү дээ.
-Гэхдээ энэ таны бодлоор буруу үйлдэл үү. 16-20 насны олон охин хятад эрсийн өврийг дулаацуулан байж гутлынхаа мөнгийг олж байна шүү дээ. Танай энэ хавь бүр “Хятад хүүхдийн хороолол” нэртэй болсон гэж дуулдсан?
-Чулуу шидэж, нохойгоор туулган байж монгол эмэгтэйг харамлаж байгаа хүүхдүүдийн буруу биш. Энэ миний буруу. Амьдралд дөнгөж хөл тавьж байгаа нялх охид хятадуудын бохир мөнгөнд хууртаж, тэдний эрхшээлд орж байгааг би цөөнгүй харсан. Тэдний нэг нь ч би. Цусаа бохирдуулан байж, хамаатан садан, найз нөхөд, тэр бүү хэл цус нэгт монголчуудынхаа өмнө гэм хийсэн мэт гэлбэлзэж явах шиг гутамшигтай юм байхгүйг биеэрээ мэдэрч явна. Хүн эцсийн эцэст сэтгэлээрээ л үхдэг юм байна. Мөнгө бол үрээд л дуусна. Харин ах, дүүс, найз нөхөд олдохгүй.
Эх сурвалж: tulaan.mn
Зочин · 2016/05/25
Халхын сайхан эрчүүд нь мундсан биш дээ хараал идсэн хар хужаагаар яадаг байнаа. Энэ бол эмгэнэл
Зочин · 2016/05/25
Хүн сайн дураараа хэнтэй нөхцөж амьдрах нь хүний эрхийн асуудал. Хулгайлагдаагүй, хүний наймаа явагдаагүй, хүчирхийлээгүй бол буруу юм алга. Ер нь монгол эрчүүд үндэсрэг үзэл гаргаад цээжээ дэлдээд байдаг мөртлөө бодит юм хийж хэцүү амьдралтай эмэгтэйчүүдэд туслах байтугай өөрийн эхнэрээ зодож нүдэж дээрэлхэнэ, тогтвортой ажил хийж гэр бүлдээ нэмэр болдог нь цөөн шүү дээ. Ядаж ихэнх хятадууд архи уух нь бага, ажилдаа сайн зүтгэдэг бололтой юм билээ. Монголд байгаа хэд нь хууль дүрмээс айгаад хүн зоддоггүй байхаа. Тэгээд аргаа барсан эмэгтэйчүүд, ялангуяа ганц бие эхчүүд тэднийг бараадаж байгаа биз. Харин нэг юмыг ойлгохгүй байна, хүсээгүй бол дахин хүүхэд гаргаж яадаг байна, хамгаалах амархан шүү дээ, спираль тавиулаад болоо биздээ.
итгэл · 2016/05/25
энд ихэнхи нь эмэгтэй хүнийг буруутгаж байна эр хүн та эх орон тусгаар тогтнол гэдэг зүйл жаахан зүйлээс эхэлдэгийг харж байгаа мөртлөө гэр бүл эх орноо худалдаж байгаа арчаагүй сахалтай хүүхэд гэдгээ ойлгомоор юм даа эмэгнэл
итгэл · 2016/05/25
ядарсан амьдралтай нэгнийгээ ингэж болохгүй эцсийн бүлэгт нийгэмд ийм муу зүйл яагаад бүрэлдэх болсон бэ? гэдгээ харах хэрэгтэй үндэсхэрхэг үзэл байж болно үүнийгээ хамгаалах үзэлийг дээдсүүд мэдэхгүй байхад доодсууд нь яаж ч чадахгүй.
Зочин · 2016/05/25
Mongol erchuud archaagui doroi arhichid bolood ed nar ingej yvaa shd neeh hudlaa belen am turgen zan gargasan umnuud duurtsen sainuud ni saihan amidraad bolj bna gehdee archaagui umnuud ni arai l ih boltson
llbna gehdee
Хүслэн · 2016/05/25
Хужаа хужаа дуу байдаг даа байнга монгол хүнд сонсого
Заяа · 2016/05/25
Тэр муу хятад нь ямар их баярлаж яваа болоо алах юмсан манайхаан нутагтаа очоод бид нарийг л муу хэлнэ та нар "ХЯТАД НОХОЙ 2ыг оруулахгүй гэж мэднэ биз дээ энэ муу 76 гийн хужаа
Зочин · 2016/05/24
Eh oronch uzliin hajuud ter hunii erh enter bol lai l bn. Tsoohule ym bj archaguited huuhdiin gargaj tejeelgeh gedeg iim humuus eh orno doromjilj bn
Зочин · 2016/05/24
Хичнээн ядарсан ч монгол цусаа бузарласан та нар хөх тэнгэрийн шийтгэл амсана
зочин · 2016/05/24
муу урвагч
Зочин · 2016/05/24
okay
Зочин · 2016/05/24
арчаагүй новшуудийг цуглуулж байгаад алах юм сан ой гутлаа
Зочин · 2016/05/24
та нар яаж ах дүү хамаатан садан гэж яриж чадаж бнаа тухайн үед хориод боли гэсэн биз чи дуртайдаа хядад хүний хүүхэд гаргачаад удмаа бузаралсан
Зочин · 2016/05/24
Налайхад монгол эрчүүд байчгүйл юм байхдаа би очиж үзээгүйл д ээ
Зочин · 2016/05/24
Хүний эрхийн асуудал ингэж хандах юм бол том асуудал гарна гэдгийг мэдэж лбайгаа гэж найдая
zochin · 2016/05/24
toriin bodlogo dutagdaj bna mongol zaluus arhind orson bolohoor shuu dee
Зочин · 2016/05/24
тэгээд Налайхыг оод нь татчих овоо монгол залуу бнуу, байхгуй л биздээ, басья
Зочин · 2016/05/24
hamgiin adgiin tng hvn l hujaatai nohtsii shv
Зочин · 2016/05/24
энэ байдлаа ил гарагаж олонд ярь чи алдсан байж болно залуу охидод сургамж болог
Зочин · 2016/05/24
хохь нь ээ, ухамсар доройгоосоо л болж байгаан, ядуу амьдрал руугаа чихэх хэрэггүй, энэ байтугай хэцүү амьдралтай ч гэсэн адгийн муу хужаануудад биеэ үнэлээгүй хүмүүс зөндөө байна...